Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьсанаас болж “Монгол хаан” жүжгийн гадаад дахь зарим тоглолтууд цуулагджээ
Театр

Найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьсанаас болж “Монгол хаан” жүжгийн гадаад дахь зарим тоглолтууд цуулагджээ

Урлаг Урлаг05/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Херо” энтертайнментийн үүсгэн байгуулагч, найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьсанаас шалтгаалан “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн гадаад дахь зарим тоглолтууд цуцлагджээ. Тухайлбал, ОХУ-ын Москва хот, Турк болон Европын зарим улсад хийхээр товлогдоод байсан тоглолт, уулзалтууд цуцлагдсан байна.

Б.Баатарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсын хилээр гарахыг шүүхээс хязгаарласан. Хилийн хоригоо цуцлуулахаар хандсан Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах шаардлагатай хэмээн прокурор үзсэн ч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс прокурорын саналыг хүлээж аваагүй ч, хилийн хориг хэвээр үлдээсэн юм.

Ташрамд сонирхуулахад, 2022 онд Б.Баатарын найруулгаар тоглогдож эхэлсэн “Монгол хаан” жүжгийг Монголдоо 151 удаа, Английн алдар “West End”-ийн тайзнаа 17 удаа, Сингапурын “Marina Bay Sands”-т 22 удаа, Японы Токио болон Нагояа хотод 23 удаа тогложээ. Мөн хамгийн сүүлд ОХУ-ын Марийнский театрын Приморскийн тайзнаа тоглоод буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин О.Энхтуул “Улаан байшин”-даа эргэн ирлээ

05/10/2026
Театр Урлаг

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн төрсөн өдөр

03/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Кейт Уинслет 51 нас хүрлээ

05/10/2026

Жүжигчин О.Энхтуул “Улаан байшин”-даа эргэн ирлээ

05/10/2026

Найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьсанаас болж “Монгол хаан” жүжгийн гадаад дахь зарим тоглолтууд цуулагджээ

05/10/2026

Дуучин Т.Солонго “Уран бүтээлээ хийж, пянзаа гаргах мөрөөдөлтэй” гэв

05/10/2026

Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Х.Мөнхтүвшин, Ж.Хишигбат нар амжилттай оролцлоо

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.