Жүжигчин О.Энхтуул 16 жилийн дараа УДЭТ-таа эргэн ирлээ.
О.Энхтуул нь театрын тайзнаа тавигдсан У.Шекспирийн “Макбет” жүжиг (найруулагч К.Комиссаров. 1991)-ийн Шулам, Ж.Шагдарын “Цагаан дарь эх” жүжиг (найруулагч Э.Санчигдан. 1991)-ийн Цагаан дарь эх, С.Баясгалангийн “Өрлөг жанжны өчил” жүжиг (найруулагч Г.Доржсамбуу. Н.Болд. 1993)-ийн, Ичинхорлоо, У.Шекспирийн “Ричард Ван III” жүжиг (найруулагч Б.Мөнхдорж. 1994)-ийн Анна, Ю.Нилийн “Тамын дурлал” жүжиг (найруулагч В.И.Кондратьев. 1996)-ийн Абби, Т.Уильямсын “Хүслийн трамвай” жүжиг (найруулагч Б.Менхдорж. 1997)-ийн Бланш Дюбуа, Д.Данзанравжаа, А.Шартолгой нарын “Саран хөхөө” жүжиг (найруулагч Б.Мөнхдорж. 2004)-ийн Сэрсэнмаа, Ц.Балдоржийн “Шене амталсан нулимс” жүжиг (найруулагч Н.Наранбаатар. 2005)-ийн Оюун, К.Маньегийн “Нүцгэн дурлал” жижиг (найруулагч Н.Наранбаатар. 2006)-ийн Женевьева зэрэг дэлхийн сонгодог болод үндэсний сонгодог драмын 30 гаруй бүтээлүүдийн гол дүрүүдийг амжилттай бүтээсэн юм.

