Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны нэрэмжит “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмыг улсын хэмжээнд зарлалаа.
Тухайлбал, “Мөнгөн морь” яруу найргийн наадам нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 12-17 насны шүлэг, яруу найрагч сонирхогч хүүхэд бүрд нээлттэй бөгөөд авьяас чадвараа сорьж, уран бүтээлээ олон нийтэд таниулах боломжийг олгож байгаа аж.
Наадамд оролцох хүүхдүүд өөрсийн зохиосон нэг шүлгээ 2026 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл [email protected] цахим шуудангаар илгээнэ. Шүлгээ илгээхдээ аймаг, сум, сургууль, ангийн нэр, холбогдох утасны дугаар, мөн эцэг эх, асран хамгаалагч эсвэл багшийн утасны дугаарыг заавал хавсаргана.
Хоёрдугаар шатанд шалгарсан 25 оролцогчийг 2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр зарлах бөгөөд шалгарсан хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагч эсвэл багшийнхаа хамт хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна.

