Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Найруулагч Б.Баатарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Улаанбаатараас гарахыг хязгаарлажээ
Оддын амьдрал

Найруулагч Б.Баатарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Улаанбаатараас гарахыг хязгаарлажээ

Урлаг Урлаг16/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Херо” энтертайнментийн үүсгэн байгуулагч, найруулагч Б.Баатарыг 30 хоногоор цагдан хорих шийдвэр гарсан. Түүнийг цагдан хорьсон шүүхийн шийдвэрт прокуророос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүндийг унагахаар постуудыг цахимд нийтэлсэн тул Үндэсний эв нэгдлийг бусниулах буюу 12 хүртэлх жилийн ялтай зүйл ангиар яллаж буйг дурдсан байдаг. Тэгвэл шүүхээс түүний эрүүл мэндийг нь харгалзан үзэж лхагва гараг /2026.10.14/-т суллажээ.

Шүүхийн тоймд “Тус шүүхэд яллагдагчийн өмгөөлөгч нараас яллагдагч Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана.

Талуудад танилцуулагдаагүй баримт мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй…” гэж заасан ба шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудтай танилцаад яллагдагч Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 10 сарын 14-ны өдрөөс эхлэн өөрчилж, мөн өдрөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв” хэмээсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг удирдан явуулжээ

15/10/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин, загвар өмсөгч С.Хүслэн хүний амь хөнөөхийг завдсан болон хар тамхины хэрэгт холбогджээ

15/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дэниел Крэйг “Нарниа: Шидтэний ач хүү” кинонд тогложээ

14/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Б.Баатарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Улаанбаатараас гарахыг хязгаарлажээ

16/10/2026

Монгол мэргэжилтэн Г.Ану “Billboard UK” сэтгүүлийн анхны “40 Under 40” жагсаалтад багтжээ

16/10/2026

ФОТО: “Ижийд минь битгий дуулгаарай” уянгын драмын жүжгийн дүрүүд

16/10/2026

Олон нийтэд зориулсан хөрөг судалбар зургийн өдөрлөг болно

16/10/2026

5.5 сая төгрөгийн шагналын сантай “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадам зарлалаа

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.