“Чингис хаан” хамтлагийн ахлагч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жаргалсайханы хүү, “Сүнс” хамтлагийн гишүүн Ж.Замилан өнгөрсөн тавдугаар сард “Амьдралд би хайртай” бие даасан тоглолтоо хийсэн. Энэ үеэрээр тэрбээр “Надад сахилгагүйтэж явсан үе бий. Гэхдээ аливаа уран бүтээл хийхэд нас оройтдоггүй гэдгийг мэдэрч байна” гэж байв.
Гэтэл Ж.Замилан өчигдөр /2026.10.15/ цахим хуудсандаа “Амьдрах хугацаа минь гурван сар хүрэхгүй болсон байна. Өвчин гэдэг үнэхээр хэцүү юм. Гэвч би шантрахгүй. Ганц өдөр Замиатайгаа дуулж хуурдах нөхөд холбогдоорой” хэмээн нийтэлжээ.

