Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Өнөөдөр УДЭТ-ын залуу жүжигчин Г.Ганбатын төрсөн өдөр
Театр

Өнөөдөр УДЭТ-ын залуу жүжигчин Г.Ганбатын төрсөн өдөр

Урлаг Урлаг18/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн ур чадвар, хөдөлмөрөөрөө танигдаж яваа уран бүтээлчдийн нэг бол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбат юм.

Өнөөдөр түүний төрсөн өдөр.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуу оруулагч Ж.Дарамсүрэн зээ хүү Г.Ганбат өвөөгийнхөө зөвлөснөөр  Соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын удирдлага дор ур чадвараа хөгжүүлжээ. Оюутан байх үеэсээ Улсын драмын эрдмийн театрын жүжгүүдэд олны хэсэгт оролцож, тайзны амьдралтай танилцсан байна. 2016 онд сургуулиа төгссөн жилээ УДЭТ-ын сонгон шалгаруулалтад тэнцсэнээр мэргэжлийн жүжигчний замналаа эхлүүлжээ.

УДЭТ-ын тайзнаа тэрбээр ЛевТолстойн “Адууны түүх”, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, Л.Н.Толстойн “Анна Каренина”, Б.Брехтийн “Сычуаны сайн хүн”, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгүүд, мөн Виктор Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн Феб, Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын сайд Ли Линий дүрээр гараад байна. 

2019 онд Г.Ганбат “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас “Торгон дэнлүү” жүжгийн Синзаборугийн дүрээр хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртэж байв.

Дэлгэцийн уран бүтээлийн тухайд Г.Ганбат оюутан байхдаа найруулагч Д.Галбаярын “Шуугиан таригч” уран сайхны кинонд, дараа нь “Нинжин сэтгэл”, “Нийслэн хүүхэн” зэрэг уран бүтээлд тогложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” жүжигт тоглоно

18/10/2026
Театр Урлаг

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат тайзнаа эргэн ирнэ

17/10/2026
Театр Урлаг

ФОТО: “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн дүрүүд

17/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Тулаант киноны нэрт төлөөлөгчдийн нэг Жан-Клод Ван Дамм 66 нас хүрлээ

18/10/2026

Өнөөдөр УДЭТ-ын залуу жүжигчин Г.Ганбатын төрсөн өдөр

18/10/2026

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” жүжигт тоглоно

18/10/2026

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026

Ван Гогийн 60 гаруй жил олны хүртээл болоогүй зургийг дуудлагаар худалдана

18/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.