Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат тайзнаа эргэн ирнэ
Театр

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат тайзнаа эргэн ирнэ

Урлаг Урлаг17/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин Б.Отгонбат “Намайг дагуулаад яваач” драмын жүжигт тоглохоор болжээ. Театрын тайзнаа 20 гаруй жил ажиллаж, үндэсний болон дэлхийн сонгодог олон бүтээлд дүр бүтээсэн түүний хувьд энэхүү жүжиг нь тайзны урлагтайгаа эргэн холбогдож буй онцлох уран бүтээл болж байна.

Б.Отгонбат 1995 онд Соёл урлагийн их сургуулийг Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугарын удирдлага дор төгсөж, 1997 оноос Улсын драмын эрдмийн театрт уран бүтээлээ туурвижээ.

“Тамгагүй төр”, “Үгүйлэгдсэн хайр”, “Саран хөхөө”, “Амьгүй албат”, “Цахлай”, “Туйлшрал” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдийн дүрүүдээр тайзнаа “амьдарсан” тэрбээр хамгийн сүүлд УДЭТ-ын бүтээл, Л.Н.Толстойн “Анна Каренина” драмын жүжгийн Степан Аркадьевич Облонскийн дүрээр тайзнаа гарсан юм.

Ташрамд дурдахад, “Намайг дагуулаад яваач” жүжиг нь Оросын зохиолч Александр Володины “Таван үдэш” бүтээлээс сэдэвлэсэн, хайр дурлал, өнгөрсөн дурсамж, ганцаардал, хүний сонголтын тухай өгүүлэх сэтгэлзүйн драм юм. Дүрүүдэд жүжигчин Б.Одончимэг, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү, жүжигчин Т.Энэрэл, Т.Дашсурмаа, “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Baynaa буюу С.Баянмөнх нар тоглоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн дүрүүд

17/10/2026
Театр Урлаг

Өнөөдөр “Про” театрын залуу уран бүтээлч Э.Сүмбийн төрсөн өдөр

16/10/2026
Театр Урлаг

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

16/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат тайзнаа эргэн ирнэ

17/10/2026

“Гоо сайхны олимп”-д монголчууд амжилттай оролцжээ

17/10/2026

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Амарсайханы төрсөн өдөр

17/10/2026

ФОТО: “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн дүрүүд

17/10/2026

Сэмюэл Л.Жексон “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр санадаг

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.