“Оскар”-ын хоёр удаагийн шагналт жүжигчин Хилари Свонк нөхөр, бизнес эрхлэгч Филип Шнайдерын хамт гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаагаа олон нийтэд зарлалаа. Тэрбээр аравдугаар сарын 14-нд инстаграм хуудсаараа дамжуулан энэхүү баярт мэдээг хуваалцсан бөгөөд хүүхэд нь арванхоёрдугаар сард мэндлэх аж.
Хилари Свонк, Филип Шнайдер нар 2018 онд гэрлэсэн бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард Аяа, Ом хэмээх ихэр хүүхэдтэй болсон юм. Ийнхүү тэдний гэр бүл энэ оны сүүлээр дахин нэг гишүүнээр бүл нэмэх гэж байна.
Хилари Свонк гэр бүлийн амьдралдаа шинэ хуудас нээхийн зэрэгцээ уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж байна. Түүний сүүлийн үеийн онцлох бүтээлүүдийн нэг бол “Yellowjackets” сэтгэлзүйн драмын цуврал юм.
Тэрбээр тус цувралын гуравдугаар бүлэгт Мелиссагийн дүрээр нэгдсэн бөгөөд дөрөвдүгээр буюу эцсийн бүлэгт дүрээ үргэлжлүүлэн бүтээхээр болжээ. Цувралын шинэ бүлэг 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд “Paramount+” платформоор нээлтээ хийхээр товлогдсон байна. “Yellowjackets” цувралд онгоцны ослоор эзгүй зэлүүд газарт гацсан өсвөр насны хөлбөмбөгийн багийн гишүүдийн амьд үлдэх тэмцэл болон олон жилийн дараах амьдралынх нь нууцыг өгүүлдэг.

