Зураач, урлаг судлаач П.Байгаль “Дээд эс” уран бүтээлийн зургаа дахь бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд баасан гараг /2026.10.16/-т нээлээ.
Энэхүү үзэсгэлэн нь Монголын уламжлалт бэлгэдэл, буддын шашны мандлын гүн ухаан, нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр эргэцүүлэн илэрхийлсэн уран бүтээлийн цогц юм. Мөн уламжлалт монгол сэтгэлгээний өвийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр дахин тайлбарлахын зэрэгцээ урлагийн бүтээлийг олон утгат, нээлттэй эргэцүүллийн орон зай болгож буйгаараа онцлогтой.
Тэрбээр үзэсгэлэндээ 50 гаруй уран болон зураасан зураг, төмөр барын 25 бүтээлээ дэлгэжээ.
Тус үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.


