Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” жүжигт тоглоно
Театр

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” жүжигт тоглоно

Урлаг Урлаг18/10/2026Шинэчлэгдсэн:18/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” драмын жүжигт тоглохоор болжээ. Драмын театрын тайзнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, хошин урлагийн салбарт үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн тэрбээр жүжигчин, хөтлөгч, продюсерын чиглэлээр ажиллаж, сүүлийн жилүүдэд “Хас урлан” фильмээ толгойлон дэлгэцийн уран бүтээлүүд туурвиж яваа.

Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лорагийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлж, үргэлжлүүлэн Уильям Шекспирийн “Ромео, Жульетта”, Федерико Гарсиа Лоркагийн “Хүслийн трамвай”, С.Маршакийн “Буудлын авхай” зэрэг жүжигт тогложээ.  2002 оноос Монголын хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ээр овоглож, нийгмийн амьдрал, гэр бүлийн харилцаа, хүмүүсийн зан араншинг хөгжилтэй, егөөдсөн хэлбэрээр үзэгчдэд хүргэж ирсэн юм. Хожим “Шилдэг өнгө” нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн бол удалгүй “Хас урлан” фильмийг байгуулжээ. Дэлгэцийн уран бүтээлтийн тухайд, 1993 онд найруулагч И.Нямгаваагийн бүтээсэн “Цахилж яваа гөрөөс” кинонд анхлан тоглож, “Их хааны удам”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш”, “Нинжин сэтгэл”, “Нийслэл хүүхэн”  зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна.

Ташрамд дурдахад, “Намайг дагуулаад яваач” жүжиг нь Оросын зохиолч Александр Володины “Таван үдэш” бүтээлээс сэдэвлэсэн, хайр дурлал, өнгөрсөн дурсамж, ганцаардал, хүний сонголтын тухай өгүүлэх сэтгэлзүйн драм юм. Дүрүүдэд жүжигчин Б.Одончимэг, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү, жүжигчин Т.Энэрэл, Т.Дашсурмаа, “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Baynaa буюу С.Баянмөнх нар тоглоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Өнөөдөр УДЭТ-ын залуу жүжигчин Г.Ганбатын төрсөн өдөр

18/10/2026
Театр Урлаг

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат тайзнаа эргэн ирнэ

17/10/2026
Театр Урлаг

ФОТО: “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн дүрүүд

17/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр УДЭТ-ын залуу жүжигчин Г.Ганбатын төрсөн өдөр

18/10/2026

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” жүжигт тоглоно

18/10/2026

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026

Ван Гогийн 60 гаруй жил олны хүртээл болоогүй зургийг дуудлагаар худалдана

18/10/2026

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.