Америкийн реппер, продюсер Шон “Дидди” Комбсыг Нью-Жерси мужийн “FCI Fort Dix” холбооны хорих газраас Пенсильвани мужийн “FCI Allenwood Low” хорих анги руу шилжүүлжээ. АНУ-ын Холбооны хорих газрын товчоо (BOP) түүнийг өөр хорих ангид шилжүүлсэн болохыг баталсан ч шийдвэрийн шалтгааныг одоогоор тайлбарлаагүй байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Комбсыг 2026 оны аравдугаар сарын 16-нд шинэ хорих ангид шилжүүлсэн бөгөөд уг мэдээлэл дараагийн өдөр нь олон нийтэд хүрчээ.
“FCI Allenwood Low” нь Пенсильвани мужид байрладаг, эрэгтэй хоригдлуудыг байрлуулдаг холбооны хорих анги юм.
Одоогоор түүнийг яагаад шилжүүлсэн, уг шийдвэрт ямар нэгэн сахилгын арга хэмжээ эсвэл бусад нөхцөл байдал нөлөөлсөн эсэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

