Холливудын жүжигчин Женна Ортега Нью-Йорк хотод болсон “Klara and the Sun” киноны тусгай үзвэрт ган төмөр саваагаар урласан өвөрмөц даашинз өмсөж, загварын ертөнцийн анхаарлыг татжээ. Тэрбээр уг даашинзыг киноны агуулга, уур амьсгалтай нийцсэн сонголт болсон хэмээн тайлбарласан байна.
Ортега дизайнер Элиас Матсотой саяхан танилцсан бөгөөд түүний авьяас, бүтээлч байдлыг өндрөөр үнэлжээ. Мөн уг даашинз цорын ганц загвар гэдгийг онцолсон байна.
Жүжигчний хувьд энэхүү хувцас нь зөвхөн содон загварын сонголт төдийгүй киноны сэдэвтэй холбоотой утга агуулгатай аж. “Klara and the Sun” кино нь хүний ганцаардал, хайр халамж, хүн ба хиймэл оюун ухааны харилцааг хөнддөг бөгөөд Ортега нарны эрчим хүчээр ажилладаг хиймэл найз Кларагийн дүрийг бүтээжээ.
Кино нь Японы зохиолч Казүо Ишигүрогийн 2021 онд хэвлэгдсэн ижил нэрт романаас сэдэвлэсэн байна. Найруулагчаар Тайка Вайтити ажилласан бөгөөд жүжигчин Эми Адамс мөн дүр бүтээжээ.
Женна Ортега сүүлийн жилүүдэд улаан хивсний ёслол, киноны нээлтүүдэд өвөрмөц, уламжлалт бус загвар сонгон өмсдөгөөрөө олны анхаарлыг татах болсон юм.

