Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ
Кино

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

Урлаг Урлаг22/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өдгөө 65 настай, Холливудын жүжигчин Стэнли Туччи Европт “Masterplan” киноны зураг авалтад оролцох үеэрээ Парис хотын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байснаа ярьжээ. Энэ үеэрээ тэрбээр Итали, Франц зэрэг орны хоолны соёлтой танилцсан тухайгаа хуваалцсан байна.

Киноны зураг авалт Италийн Комо нуур болон Ром хотоос эхэлсэн байна. Туччигийн хэлснээр, Италид хаана ч хооллосон амттай хоол олох боломж өндөр байдаг аж.

Харин зураг авалт Парист үргэлжлэх үеэр жүжигчин Лондон дахь гэрээсээ Францын нийслэл рүү тогтмол зорчиж, долоо хоног бүр хэдэн өдрийг тэнд өнгөрүүлдэг байжээ. Энэ хугацаанд тэрбээр буудлынхаа ойролцоо байрлах “Camille” нэртэй жижиг ресторанд байнга үйлчлүүлэх болсон байна.

“Зочид буудлын маань ойролцоо Camille гэдэг жижигхэн ресторан байсан. Би тэнд бараг өдөр бүр хооллодог байлаа. Парист байхдаа цаг зав их гардаггүй байсан учраас явган очиход амар, бас хоол нь гайхалтай байсан” хэмээн Туччи ярьжээ.

Хоол хийх, амтлах сонирхлоороо алдартай жүжигчин өмнө нь “Stanley Tucci: Searching for Italy”, “Tucci in Italy” зэрэг хоол, аяллын нэвтрүүлгүүдээр дамжуулан Италийн хоолны уламжлал, соёлыг үзэгчдэд танилцуулж байсан юм. Мөн тэрбээр 2021 онд “Taste: My Life Through Food” хэмээх дурсамж номоо хэвлүүлжээ.

Түүний шинэ уран бүтээл болох “Masterplan” нь урлагийн бүтээл хулгайлах чиглэлээр мэргэшсэн Рожер хэмээх эрийн тухай өгүүлнэ. Тэрбээр Луврын музейгээс Леонардо да Винчийн алдарт “Мона Лиза” зургийг хулгайлах төлөвлөгөө боловсруулж, хоёр үл таних хүнийг багтаа элсүүлдэг. Гэвч тэд өөр хоорондоо холбоотой хүмүүс болох нь илчлэгдэж, түүхэн дэх хамгийн том урлагийн хулгайг хамтран гүйцэтгэх шаардлагатай болдог аж.

Туччи уг киног 1960–1970-аад оны дээрмийн тухай кинонуудтай төстэй, хөгжилтэй атлаа сонирхолтой бүтээл хэмээн тодорхойлжээ. Тус кинонд жүжигчин Виктор Белмондо, Симона Табаско нар мөн дүр бүтээсэн байна.

“Masterplan” кино 2026 оны аравдугаар сарын 16-наас “Amazon Prime Video” платформоор үзэгчдэд хүрч эхэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026
Кино Урлаг

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ

22/10/2026
Кино Урлаг

“Хангарди” шагнал гардуулах ёслол маргааш болно

21/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026

Ихэр ертөнц

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.