Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

Урлаг Урлаг22/10/2026Шинэчлэгдсэн:22/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Алтан гадас” одонт зураач Я.Булган, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Ө.Бархүү нарын хамтарсан “Чин зүрхний дэлбээ” уран зургийн үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 24-нд Монголын урчуудын эвлэлийн галерейд нээлтээ хийнэ.

Хүний дотоод ертөнц, хүүхэд насны гэнэн цайлган мэдрэмж, байгаль дэлхийтэйгээ оршихуйн гүн холбоог урлагаар дамжуулан эргэцүүлэхийг зорьсон тус үзэсгэлэн нь үзэгчдийг өдөр тутмын амьдралын хэвшмэл хүлээсээс түр ч болов ангижирч, өөрийн чин зүрх сэтгэлтэйгээ уулзан, ертөнцийг тунгалаг мэдрэмжээр дахин харах аялалд урьж байна.

Үзэсгэлэнгийн концепц нь хүн төрөлхтөн макрокосмос буюу хязгааргүй том огторгуйн ертөнцийн нэгэн бүрэлдэхүүн болох микрокосмосын хувьд өөрийн мөн чанар, тэнгэр газар, байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотой оршдог гэсэн үзэл санаанд тулгуурлажээ. Хүний дотоод сэтгэлд орших “тэнгэрийн цэцэг”-ийг дэлбээлүүлэх бэлгэдлээр дамжуулан амьдралын баяр баясал, сэтгэлийн эрх чөлөө, дотоод ухамсрын сэргэлтийг илэрхийлж буйгаараа онцлог юм.

Тус үзэсгэлэнд тосон болон усан будгийн уран зураг, зураасан зургийн 50 орчим бүтээл дэлгэгдэнэ. Мөн үзэгчид тайван хөгжмийн аялгуунд бүтээлүүдийг тухлан үзэж, бясалган суух боломжтой орчныг бүрдүүлж байгаагаараа уламжлалт үзэсгэлэнгийн хэлбэрээс ялгарч байна.

Уран бүтээлчдийн тухай

Я.Булган нь 32 жилийн түүхтэй, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн захирал, уран бүтээлч юм. Тэрбээр ОХУ-н Санкт-Петербург хотын Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид уламжлалт сонгодог урлагийг сууриа болгон суралцсан ч, улмаар Монголын орчин үеийн урлаг, модернист чиг хандлага дунд өөрийн дахин давтагдашгүй дүрслэх урлагийн стилийг бүрдүүлж чадсан уран бүтээлч юм.

Ө.Бархүү нь “Анима” Дүрслэх урлаг, дизайны сургуулийн багш бөгөөд орчин үеийн дүрслэх урлагийн салбарт өөрийн уран бүтээл, арга барилаар хувь нэмрээ оруулж буй чадварлаг уран бүтээлч юм.

Нээлтийн хөтөлбөр

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2026 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт болно. Нээлтийн үеэр “Silhouette Tuesday” хамтлагийн бөмбөрчин М.Авидын үзүүлбэр, яруу найраг болон медиа арт толилуулах бөгөөд үзэгчид зураачид, урлаг судлаачтай уулзаж, бүтээлүүдийн үзэл санаа, уран бүтээлийн онцлогийн талаар ярилцах боломжтой. Үзэсгэлэн нь урлагийг зөвхөн үзэж сонирхохоос гадна өөрийн дотоод ертөнцтэй холбогдох, сэтгэлээ чагнах, гоо зүйн мэдрэмжээ сэргээх орон зайг үзэгчдэд санал болгож байна.

Үзэсгэлэнгийн мэдээлэл

  • Нэр: “Чин зүрхний дэлбээ”
  • Уран бүтээлчид: Я.Булган, Ө.Бархүү
  • Нээлт: 2026 оны аравдугаар сарын 24, 16:00 цаг
  • Үргэлжлэх хугацаа: 2026 оны аравдугаар сарын 24–31
  • Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00–18:00
  • Байршил: Монголын Урчуудын Эвлэлийн галерей, Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайн урд
  • Нээлтийн арга хэмжээ: Үнэ төлбөргүй
  • Холбоо барих М.Аминаа — урлаг судлаач, куратор Утас: 98100977 Я.Булган — зураач Утас: 99754453 Ө.Бархүү — зураач, дүрслэх урлагийн багш Утас: 95287333 Имэйл: [email protected] Facebook: Аминаа Машбат
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Б.Нармандахын “Оршихуйн мөр” анхны бие даасан үзэсгэлэнг нээлээ

15/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ

22/10/2026

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд жүжгийн зохиол бичих мастер сургалт үргэлжилж байна

22/10/2026

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026

“Нээлттэй тайз 90 хоног” хөтөлбөр үргэлжилж байна

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.