Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Филармоноос “Хөгжим” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ мэдэгдлээ
Уртын дуу

Филармоноос “Хөгжим” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ мэдэгдлээ

Урлаг Урлаг18/10/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f448413b0918fd9doriginal2837679122014-10-18-11-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

f448413b0918fd9doriginal

  Монгол Улсын Филармоноос бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ нийтэд дуулгав. Мөн энэ жил 43 дахь жилийн үзвэрийн хүрээнд энэхүү ажлын суурь тавигдаж байгаагаараа онцлог аж. Энэ үеэр Улсын Филармоны захиргаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Г.Батхуяг болон 43 дахь жилийн үзвэрийн хүрээнд тоглогдох концертын найруулагч УГЗ С.Сүхбаатар, Филармоны маркетингийн менежер Б.Эрдэнэ-Оюун нарын хүмүүс хэвлэлийнхэнд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

 Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичигт үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах, үндэсний хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг бөгөөд тус зорилтыг хэрэгжүүлэхдээ иргэнийг оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг болгон төлөвшүүлэх явдлыг боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх бололцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авна гэж тусгасан байдаг.

     Тийм ч учраас энэхүү бодлогын хүрээнд “Хөгжим” хөтөлбөр хэрэгжинэ. Энэ хөтөлбөр нь нийгмийг бүхэлд хамарсан, дунд сургуулийн хөгжмийн хичээлд хүртэл нөлөөлөл үзүүлэх бөгөөд газар тариалан, уул уурхай, малчдын хотонд хүртэл хүрч хэрэгжихээрээ онцлог гэдгийг Филармоны дэд захирал Г.Батхуяг дуулгана лээ.     Түүнчлэн энэхүү ажлын хүрээнд аравдугаар сарын 18,19,25,26- ний амралтын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд улсын филармоны уран бүтээлчдийн тоглолт, өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулагдах тухайг маркетингийн менежер Б.Эрдэнэ-Оюун мэдэгдсэн. Тодруулбал, бямба гаригийн 15 цагаас “Скай” худалдааны төвд сонгодог хөгжим эгшиглэх юм байна.

     Энэхүү хөтөлбөрийн хүрээнд аравдугаар сарын 28 -нд МҮОНТВ-ийн шууд эфирээр өдөрлөгийн нээлтийн ажиллагааг ард олонд хүргэх бөгөөд 29- нд Чингисийн талбайд Улсын филармоны нээлттэй хаалганы өдөрлөг, парад зохион байгуулах гэнэ. Мөн нэг сонирхол татсан зүйл гэвэл аравдугаар сарын 30 -нд 19.00 цагт СТӨ-нд “Киноны хөгжмийн үдэш” шилдэг уран бүтээлийн тоглолт, 31 -нд 19.00 цагт СТӨ-нд Улсын филармоны 43 дахь үзвэрийн жилийн нээлтийн нэгдсэн тоглолт болно гээд олон талт ажиллагааг тус байгууллагаас зохион байгуулахаар төлөвлөжээ.

          Дашрамд дурдахад Монгол улсын филармони нь Симфони найрал хөгжим, “Баян Монгол” джаз найрал хөгжим, “Морин Хуурын” чуулга зэрэг хөгжмийн томоохон төлөөлөл бүрэлдэхүүнийг эгнээндээ багтаасан концертийн томоохон байгууллага юм. Тиймээс төрөөс санхүүждэг урлагийн байгууллагын хувьд соёлын тухай хууль, Төрөөс баримтлах соёлын бодлого, Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, байгууллагын стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь энэ. Энэхүү төлөвлөгөөт ажлын хүрээнд Ардын жүжигчин Ц.Намсрайжавын “Баярын жавхаа”, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Оргилуун” удиртгал зэрэг олон бүтээлүүд энэ үеэр эгшиглэх бол киноны хөгжмийн өдөрлөгт Н.Жанцанноровын “Мандухай цэцэн хатан” Б.Шаравын “Үхэж үл болно” зэрэг киноны хөгжмүүд бүх нийтийн сонорыг мялаах юм байна.

С.Баяр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.