Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Л.Энх-Амгалан: Тоглолт маш амжилттай боллоо
Дуу хөгжим

Л.Энх-Амгалан: Тоглолт маш амжилттай боллоо

Урлаг Урлаг20/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
228256_185352484845784_7299736_n2968272102014-10-20-14-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 "Нисванис" хамтлаг гурав дахь удаагийн “Unplugged”  концертоо Улаанбаатар чуулгын танхимд Бямба гарагт  20.00 цагаас маш амжилттай зохион байгуулсан. Тоглолтын талаар  “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай цөөн хором ярилцлаа.

-Энэ удаагийн “Unplugged” тоглолт нь өмнөх тоглолтуудаас ямар онцлогтой болов тоглолтын талаархи сэтгэгдэлээ хуваалцаач ?

-Тоглолтын сэтгэгдэл маш өндөр байна. Бид   ихэвчлэн рок тоглолтууд хийдэг байсан энэ удаа “Unplugged” тоглолт хийнэ гэхлээр хүмүүс их гайхаж бид ч бас үзэгчид ямар хүлээн авах бол хэмээн тоглолтын талаар асуулт их байсан. Гэхдээ тоглолтын үзэгчид фенүүд маань үнхээр гоё хүлээн авлаа. бид маш их баяртай байна. Урьд өмнө тоглогдож байгаагүй дуунуудаа зөөлрүүлж “Unplugged” хувилбарт оруулан дуулсан бидний хувьд маш их хүч хөдөлмөр цаг заваа зарцуулсан тун удахгүй дахин тоглолт хийнэ гэсэн бодолтой байгаа.

-Ямар уран бүтээлүүдээсээ толилуулсан  вэ?

-1995 оноос хойш туурвисан шинэ содон, хамгийн гоё гэсэн дуунуудаа "Unplugged" хэлбэрээр зөөлрүүлж, амьд дуугаралтыг мэдрүүлсэн. "Бадарчин", "Намайг ав", "Эсрэг утгаар нь" дуунуудыг дуулсан нь үзэгчидэд маш их хүрсэн. Сууж үзсэн ч зарим үзэгчид маань суудал дээрээ тогтохгүй саваж байсан. Байнга дуулагдаад байдаггүй дуунуудаа хүмүүст хүргэх гэж хичээсэн.

-Өмнөх тоглолтуудаас энэ удаагийн тоглолт их өвөрмөц газар боллоо энэ талаар ?

– Улаанбаатар чуулгын хувьд стандарт "концерт" заал шүү дээ. Энэ  утгаараа хамтлагийн зүгээс "Unplugged" тоглолтыг хийсэн амжилттай болсон амьд хөгжим сонсогчдын хувьд жинхэн баяр болсон доо. Дуугаралтын хувьд маш чанартай мөн тайз засалт гэрэлтүүлэг үзэгчидэд маань маш их хүрсэн байх.

– Тоглолтын дундуур сонирхолтой хөгжилтэй зүйл болсон уу?

– Хэхэ тоглолт үзсэн хүмүүс мэдэх байх " Согтуу өвөө" "Төрсөн өдрийн эзэн залуу" " Миний хөөрхөн охин" гээд олны танил нэршилтэй болсон. Ер нь энэ удаагийн тоглолт нээлттэй Нисванисчуудын хувьд жинхэнэ баяр болсон байх. Та бүрхнийг бас МҮОНТ-ээр орой тоглолтын цаг нэвтэрүүлэгээр манай тоглолтын найман дуу үзэгчидэд маань хүрнэ. Тоглолт үзэж чадаагүй хүмүүс байвал үүнийг үзээрэй..

Б.БАТ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Женни энэ долоо хоногт шинэ цомгоо гаргана

24/08/2026
Дуу хөгжим Урлаг

Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа

24/08/2026
Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач”, “Хавтгай” төслүүдийг танилцуулна

25/08/2026

Холливуудын хамгийн өвөрмөц найруулагч Тим Бёртон 68 нас хүрлээ

25/08/2026

Н.Батцэцэг: Магтах, муулах хоёрт хэний ч амьдрал өөрчлөгдөхгүй

25/08/2026

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026

С.Бямбын “Зогсоол” бүтээл Бусаны кино наадмаар дэлхийн нээлтээ хийнэ

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.