Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжигт нэрт зохиолч Донровын Намдагийн дүрийг Т.Сэргэлэн бүтээнэ
Театр

“Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжигт нэрт зохиолч Донровын Намдагийн дүрийг Т.Сэргэлэн бүтээнэ

Урлаг Урлаг04/11/2026Шинэчлэгдсэн:04/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн найруулга “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг их зохиолч Д. Нацагдоржийн мэндэлсний 120 жил, Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойд зориулан арваннэгдүгээр сарын 5-наас тайзнаа дахин амилуулах гэж буй.

Эл жүжигт Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч, жүжгийн зохиолч Донровын Намдагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн бүтээнэ.

Жүжигчин Т.Сэргэлэн нь УДЭТ-ын тайзнаа 2016 оноос хойш Л.Толстойн “Адууны түүх” жүжгийн Азарга, Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” жүжгийн Цэвээнравдан, С.Жаргалсайханы “Тэмүүжин” жүжгийн Бэгтэр, К.Людвигийн “Оддын өвчин” жүжгийн Сондерс, Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлиг, О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” жүжгийн Зоригт, Ц.Балдоржийн “Хайрын виз” жүжгийн Жаргал, Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгийн Алексей Вронский, Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” жүжгийн Алтан, У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Тибальт, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Арваадай, Южин О’Ниллийн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” Эбин Кэбот, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Базар, ”Orfey” театрын бүтээл, Жон Патрикийн “Опал”  жүжгийн Брэдфорд Винтер, С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийн Хавх зэрэг гол дүрүүдээр тайзнаа амьдарчээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Т.Цэнд-Аюуш: Үзэгчид жүжигт орж ирэхдээ “Амьтны ферм” гэх жүжгийн “нэг хэсэг” болно

04/11/2026
Театр Урлаг

“Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг Тэмүжин театрт толилуулж эхэллээ

04/11/2026
Театр Урлаг

ФОТО: “Домгийн шар арслан” мюзиклээс

03/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Т.Цэнд-Аюуш: Үзэгчид жүжигт орж ирэхдээ “Амьтны ферм” гэх жүжгийн “нэг хэсэг” болно

04/11/2026

“Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжигт нэрт зохиолч Донровын Намдагийн дүрийг Т.Сэргэлэн бүтээнэ

04/11/2026

“Молор” хамтлагийн бүжигчид олон улсын уралдаанаас хамтлаг, гоцлол төрлөөр шагнал хүртлээ

04/11/2026

“Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг Тэмүжин театрт толилуулж эхэллээ

04/11/2026

Мазар хотын туурь Юань улсын үед хамаарч байна

04/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.