Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Т.Цэнд-Аюуш: Үзэгчид жүжигт орж ирэхдээ “Амьтны ферм” гэх жүжгийн “нэг хэсэг” болно
Театр

Т.Цэнд-Аюуш: Үзэгчид жүжигт орж ирэхдээ “Амьтны ферм” гэх жүжгийн “нэг хэсэг” болно

Урлаг Урлаг04/11/2026Шинэчлэгдсэн:04/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жорж Оруэллийн “Амьтны ферм” зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт мета драмын жүжиг яг одоо үзэгчдийн хүртээл болж буй. “Dolma” театрын тус уран бүтээлийг залуу нэгэн залуу найруулагч Т.Цэнд-Аюуш найруулсан юм.

Монголын еатрын урлагийн ноён оргил, Ардын жүжигчин, нэрт найруулагч Б.Мөнхдорж шавь Т.Цэнд-Аюушийг театрын урлагт шимтэгсэд “Тусгал”, “Playback”, “Хүүхэлдэй” зэрэг жүжгүүдийг тайзнаа найруулан тавьж, олны хүртээл болгож байснаар андахгүй.

Тэгвэл энэ удаа олонд хүргэж буй “Амьтны ферм” мета драмын жүжгийнхээ талаар тэрбээр “”Амьтны ферм” бол миний оюутан байхаасаа мөрөөдсөн мөрөөдлийн минь зохиол. Энэ зохиолыг сонгож авахад надад нэгт тулгарсан асуудал нь “өнөөдөр юуг дуугарах вэ” гэх асуулт байсан. Дэлхий даяар 80 гаруй театрууд “Амьтны ферм”-ийг сонгохдоо зохиолоос үргэлж “гахай”-г голлон онцолж тавьж байсан юм байна л даа. Эрх мэдлийг гэсэн үг. Манай жүжигт бид эрх мэдлийг гэхээсээ илүү олонх болсон хонины тухай ярих гэж байгаа. Хоёрт яаж хүргэх вэ. Би зохиолын үргэлжилсэн драмалаг бүтэцийг хадгалж үлдэх ёстой юм байна гээд метадрама жанрыг сонгосон. Метадрама нь жүжиг доторх жүжиг буюу жүжиг гэдгээ үзэгчид үргэлж сануулж байх ёстой театрын нэг хэлбэр юм. Жүжигт орж ирэхдээ “Амьтны ферм” гэх жүжгийн “нэг хэсэг” болно. Жүжиг дотор өөрөө маш олон жүжиг өрнөж байгаа. Бид бүгд цогцоороо нэгэн жүжгийн гол дүр шүү гэдгийг сануулах үүднээс бас энэ жанрыг барьж авсан гэж болно” гэжээ.

Ташрамд дурдахад, “Амьтны ферм” жүжгийг тайзнаа тавьж буй “Dolma” театрыг хүсэл сонирхол нийлсэн залуу уран бүтээлчид байгуулжээ. “Dolma” гэдэг нь Ногоон Дарь эх гэсэн утгатай, өөрчлөлт шинэчлэлтийг бэлгэдэж театраа ийн нэрлэсэн бөгөөд өөрсдийгөө “нүүдэлчин театр” гэж тодорхойлж буй аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Love letters” драмын жүжгээс

10/11/2026
Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин М.Төгөлдөрийн төрсөн өдөр

10/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

Зураач С.Энх-Одын “Шаргачин” бүтээл “Үлгэрч үнэгхэн” наадмаас шагнал хүртлээ

09/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Britney” цомгийн 25 жилийн ойд зориулан өмнө нь нийтэд хүргэж байгаагүй таван дууг цацжээ

10/11/2026

Мэрайя Кэри 2027 оны “Live at Powderham” хөгжмийн наадмын гол одоор оролцоно

10/11/2026

Стэнфордын их сургууль BTS хамтлагийн RM-ээс сэдэвлэсэн хичээл зааж эхэлжээ

10/11/2026

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026

ФОТО: “Love letters” драмын жүжгээс

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.