Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Э.Бат-Үүл: Улаанбаатар чуулга жинхэнэ утгаараа залуучуудын театр болжээ
Уртын дуу

Э.Бат-Үүл: Улаанбаатар чуулга жинхэнэ утгаараа залуучуудын театр болжээ

Урлаг Урлаг29/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGS8355_zps50a856c43090870702014-10-29-11-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийслэл Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран "UB I love you" буюу “Үйлсийн сайхан Улаанбаатар” орчин үеийн мюзиклээ энэ сарын 27-ны өдрөөс эхлэн өөрийн тайзнаа тоглож эхэлсэн билээ.  

  Тус мюзиклын нээлтийн тоглолтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэл, дүүрэг хороодын дарга удирдлагууд уригдана үзэж сонирхсон бөгөөд эрхэм зочид болоод үзэгчид мюзиклыг, үнэхээр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн гайхалтай уран бүтээл болжээ хэмээн талархал дэвшүүлсэн юм. Түүнчлэн жүжгийн төгсгөлд эрхэм зочид төлөөлөгчид уран бүтээлчидтэй уулзаж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ: Их хотын үзэгчид тэр дундаа залуучуудын соёл урлагийн боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байхаар Нийслэлээрээ овоглосон энэхүү чуулгыг бид дэмжиж ирсэн. “Тиймдээ ч бодлого төлөвлөгөөтэйгээр хөрөнгө оруулалтыг хийж бүрэн шинэчлэж үйл ажиллагааг нь эрчимжүүлсэн. Харин өнөөдрийн энэ “Үйлсийн сайхан Улаанбаатар” хэмээх орчин үеийн мюзиклыг үзээд, бид хийсэн хөрөнгө оруулалт болон баримталсан бодлого төлөвлөгөө маань нүдээ олсон ажил болжээ гэдэгт итгэл дүүрч, бахархах сэтгэл төрж байна. Үнэхээр Улаанбаатар чуулга маань залуучуудад зориулсан хоёр дахь уран бүтээлээ ийнхүү амжилттай тавьсанаараа залуучуудын театр болж чадсанаа бүрэн дүүрэн харууллаа.

  Энэ дашрамд бас нэгэн чухал зүйлийг харж байгаа нь, Энэ цаг үеийн их хотын хөгжмийн ертөнцөд тэр дундаа дуулалт жүжиг буюу мюзиклын төрөлд шинэ үе ирсэнийг тус жүжгээс үзлээ. Түүнчлэн залуучуудын театр маань жинхэнэ утгаараа ажиллаж, энэ төвд олон арван авъяаслаг залуучууд гайхалтай уран бүтээлүүдээ туурвиж үзэгч түмэндээ оюуны их хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байна”. хэмээсэн юм.   

  Тус мюзиклын зохиолчоор Т.Ниполь, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар Р.Мөнхсайхан, найруулагчаар Олег Юмов, туслах найруулагчаар П.Урнаа, хөгжмийн найруулагчаар Д.Мөнхболд, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа бол гол дүрд “Universe Best Songs” төслийн Гранпри шагналт Ч.Цэлмүүн, шилдэг оролцогч Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар нар Улаанбаатар Чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа ажээ.          

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.