Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр жүжигчин М.Төгөлдөрийн төрсөн өдөр
Кино

Өнөөдөр жүжигчин М.Төгөлдөрийн төрсөн өдөр

Урлаг Урлаг10/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр залуу жүжигчин М.Төгөлдөрийн төрсөн өдөр.

М.Төгөлдөр ОХУ-ын Кемерово хотын Соёл урлагийн их сургуульд Гавьяат жүжигчин Виктор Васильевич Мирошниченкогийн удирдлагад жүжигчний мэргэжил эзэмшжээ.

Их сургуулиа төгсөж Монголдоо ирмэгцээ Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, продюсер Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан “U stage” театрт Михаил Шолоховын “Дөлгөөн Дон”, Олжас Жанайдаровын “Дэрний сэтгэл” жүжигт тоглосон юм. Түүнчлэн тэрбээр “Probe” драмын дугуйлан хичээллүүлэхийн хажуугаар ОХУ-ын Саха улсын “Art Doydu” кино студийн “Legends of Olonkho land” уран сайхны кинонд тоглоод амжсан.

Мөн тэрбээр “Pro” театрын бүтээл, Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийн Хардкванон, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийн Дроссельмейер, Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийн Де Ришилье хамба, “Prime” энтертайментийн бүтээл “Гайжин” мюзикл драмын жүжгийн Лорд Хироши, “Dolma” театрын бүтээл Жорж Оурэллийн “Амьтны ферм” мета драмын жүжгийн Сквиллер зэрэг дүрээр тайзнаас үзэгчидтэй “уулзсан” юм.

Харин дэлгэцийн уран бүтээлийн тухайд тэрбээр өнгөрсөн онд “Тэг Цэг Үйлдэл” уран сайхны киноны гол дүрд тоглосон бол энэ жил түүний тоглосон “Хараал хүрсэн хот” олон ангит кино, “Овгор” уран сайхны кино үзэгчдэд хүрчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Дуучин, жүжигчин С.Идэрмаа Б.Амарсайханы “Гэтлэл” олон ангит кинонд тогложээ

10/11/2026
Кино Урлаг

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” бүтээл Якутын кино наадмын шилдгээр шалгарлаа

10/11/2026
Кино Урлаг

Констанс Ву “Галзуу баян Азиуд” цувралд киноны жүжигчдийн олонх эргэн ирнэ гэдгийг дуулгалаа

09/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин М.Төгөлдөрийн төрсөн өдөр

10/11/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүрийн төрсөн өдөр

10/11/2026

Дуучин, жүжигчин С.Идэрмаа Б.Амарсайханы “Гэтлэл” олон ангит кинонд тогложээ

10/11/2026

Экологич Ч.Баярмаа “WINGS Woman of Discovery 2026” шагналын эзэн боллоо

10/11/2026

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” бүтээл Якутын кино наадмын шилдгээр шалгарлаа

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.