Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монголын их хаадын түүх, сүр хүчийг хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар дэлгэцнээ амилуулсан “Хаадын тамга: Хубилай хаан” уран сайхны киноны тизер постерыг олон нийтэд толилуулжээ.
Тус бүтээл нь XIII зууны Монголын эзэнт гүрний түүх, хаадын эрх мэдэл, төрийн бодлого, их гүрний сүр хүчийг харуулах зорилготой түүхэн драмын кино юм. Киноны гол дүр болох Хубилай хаан нь Их эзэн Чингис хааны ач хүү бөгөөд Монголын эзэнт гүрний түүхэнд чухал байр суурь эзэлдэг төрийн зүтгэлтэн билээ.
Хубилай хаан 1260 онд Их Монгол Улсын хаан ширээнд сууж, 1271 онд Юань улсыг байгуулсан түүхтэй. Түүний төр барьсан үе нь Монголын эзэнт гүрний улс төр, соёл, эдийн засгийн нөлөө Азийн өргөн уудам нутагт тэлсэн онцгой цаг үе байв.
“Хаадын тамга: Хубилай хаан” кинонд
г арваннэгдүгээр сарын 26-нд нээлтээ хийхээр товлогджээ. Киноны тизер постерийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр олон нийтэд хүргэсэн нь үндэсний түүх, өв соёлоо кино урлагаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх зорилготойгоороо онцлог юм.
