Монголын “Хэрмэл Крю” болон БНСУ-ын “Horizon Works Studio” хамтран “Хэт их хайр” нэртэй уран сайхны кино бүтээж эхэлжээ. Тус бүтээл нь хоёр улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны хүрээнд франчайз эрхийн дагуу хэрэгжих юм.
Кино эхлээд 2027 оны эхний улиралд Монгол Улсад нээлтээ хийхээр төлөвлөсөн бол 2028 оны нэгдүгээр улиралд БНСУ-д солонгос хэлээр дахин бүтээгдэж, үзэгчдэд хүрэх аж. Уг бүтээлд реппер Seryoja буюу Ц.Мөнхбаяр жүжигчний дебютээ хийж буй.
Тэгвэл тус уран бүтээлд мөн Өмнөд Солонгосын жүжигчин Ү Сон Мин тоглож буй аж. “Netflix”-ийн “Single’s Inferno 5” реалити шоунд оролцож, үзэгчдийн анхаарлыг татсан Ү Сон Мин нь өдгөө “Big Friends” агентлагт харьяалагддаг уран бүтээлч бөгөөд “Solomon’s Perjury” цуврал, “Second 20s” романтик драм, “Missing Noir M” гэмт хэргийн цуврал, “Twelve Nights” романтик драм, “Cross” триллер цувралд дүр бүтээж байжээ.

