“Disney” компани эртний Грекийн домгийн Медуза (Medusa)-гийн дүрээс сэдэвлэсэн шинэ уран сайхны киноны төсөл эхлүүлжээ.
“Deadline” сэтгүүлийн мэдээлснээр, уг киноны зохиолын эхний хувилбарыг “Disney”-н удахгүй нээлтээ хийх “Tangled” уран сайхны киноны зохиолчдын нэг Майкл Монтемайор бичиж байна.
Төслийн продюсероор Холливудын жүжигчин Дуэйн Жонсон , Дэни Гарсиа, Хирам Гарсиа нар ажиллах бөгөөд тэдний үүсгэн байгуулсан “Seven Bucks Productions” продакшн киноны үйлдвэрлэлд оролцох юм. Мөн Мэтт Смитийн “Electro Corduroy Entertainment” компани продюсерын багт нэгдсэн байна.
Одоогоор киноны үйл явдал хэрхэн өрнөх, Медузагийн дүрийг ямар жүжигчин бүтээх, найруулагчаар хэн ажиллах зэрэг мэдээлэл тодорхой болоогүй байна. Харин Дуэйн Жонсон уг төсөлд жүжигчнээр оролцохгүй, зөвхөн продюсерын үүрэг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

