Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дэлхийг хөглөсөн KAWAI төгөлдөр хуур Монголд албан ёсны нээлтээ хийнэ
Уртын дуу

Дэлхийг хөглөсөн KAWAI төгөлдөр хуур Монголд албан ёсны нээлтээ хийнэ

Урлаг Урлаг04/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Kawai_KS2F_(1)267156832014-11-04-09-13[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Япон улсын KAWAI компани нь төгөлдөр хуурын үйлдвэрлэлээрээ дэлхийд №1-д бичигддэг 88 жилийн түүхтэй компани юм. Компанийн үүсгэн байгуулагч Койчи Кавайн туйлын хүсэл эрмэлзэл нь “Kawai” хэмээх энэхүү нэрийг төгс шинэчлэлт гэсэн үгтэй утга нэг байлгахад оршиж байлаа.

Тийм ч учраас үргэлжид шинэ дуугаралт, шинэ технологи, чанартай материалыг эрэлхийлсээр ирсэн. KAWAI компанийн мастерууд “төгс төгөлдөр ур хийцтэй мэргэжлийн төгөлдөр хуурыг бүтээгээд зогсохгүй ирээдүйн төгөлдөр хуурыг бүтээнэ” гэсэн зорилгынхоо дагуу модон материалаас 50 дахин бат бөх ABS болон карбон, Polyacetal зэрэг материалуудыг гарган авч, шилэн төгөлдөр хуур, анхны CD бичлэгийн төхөөрөмжтэй төгөлдөр хуурыг бүтээгээд байна.

Тус компанийн үйлдвэрлэлийн технологи, материалыг бусад хөгжмийн брэндүүд болон Toyota, Lexus зэрэг автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа нь тэдний бүхний түрүүнд алхдагийн 1 жишээ юм.

KAWAI төгөлдөр хуур нь дэлхийд нэр хүндтэй теартууд, урлагийн их дээд сургуулиуд,  дэлхийн шилдэг төгөлдөр хуурчидын сонголт болж яруу тансаг дуугаралтаараа хүний зүрх сэтгэлийн нандин утсыг хөндөн эгшиглэсээр байна.

KAWAI брэнд Монгол улсад албан ёсоор нээгдсэнээр манай орны хөгжмийн зах зээлд шинэ уур амьсгалыг бий болгож, нийгмийн гоо зүйн боловсролд томоохон хөрөнгө оруулалт болох юм. Мөн төгөлдөр хуур тоглоочидод мэргэжлийн хөгжмөөр уран бүтээлээ туурвих, Монголын ирээдүй хойч үед дэлхийн шилдэг төгөлдөр хуураар хичээллэх боломжийг нээж байна.

Үүний зэрэгцээ 50 жилийн туршлагатай, дэлхий даяар 5700 салбартай KAWAI хөгжмийн сургуулийн салбарыг Монголдоо нээх эхлэлийг тавьж, энэхүү төгөлдөр хуурын сургалтын стандартыг нэвтрүүлснээр хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн хөгжмийн боловсрол олгож, дэлхийд өрсөлдөх төгөлдөр хуурчдыг сургаж хөгжүүлэх боломж бүрдэх юм.

2014 оны 11 дүгээр сарын 07- нд болон албан ёсны нээлтэнд KAWAI компанийн ерөнхийлөгч Hirotaka Kawai, ССАЖЯ- ны сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл болон Монголын нэр хүндтэй элитүүд, бизнес, урлаг спортын алдартнууд оролцох юм.

Нээлтэнд урилгаар Оросын алдарт төгөлдөр хуурч Элмар Гасанов болон Японы нэрт төгөлдөр хуурч Нанако Курита нар хүрэлцэн ирж 2 тивийн төгөлдөр хуурчид нэг тайзан дээрээс тоглолтоо хүргэх болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.