“Халамцуу салхи”, “Дурлал юу хүснэ вэ”, “Зочин” зэрэг алдартай уран бүтээлүүдээрээ хэдийнээ танил болсон продюсер, ая зохиогч Ганг буюу Ганбаатарын Ганхуяг агсны “Халамцуу салхи” пянз “Chinzo’s Records Room” дэлгүүрт худалдаалагдаж байна.
“Халамцуу салхи” пянзны А талд “Өөрөөсөө урвахгүй”, “Андууд”, “Халамцуу салхи”, “Зочин”, “Ус дээшээ урсдаг”, Б талд “Дурлал юу хүснэ вэ”, “Амьдрал чамд”, “Хайр нь арыг нь даана”, “Чинийх”, “Дандаа” зэрэг уран бүтээлүүд багтжээ.

