Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кира Найтли эсэргүүцлээ илэрхийлэв
Нийгэм

Кира Найтли эсэргүүцлээ илэрхийлэв

Урлаг Урлаг08/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
54aa53e78b2bfee7big9253270422014-11-08-13-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Холливудын жүжигчин Кира Найтли гялгар сэтгүүлүүд байнга л түүний бие махбод, тэр дундаа жижигхэн хөхийг нь өөрчлөхийг оролддогт бачуурчээ. “Карибын тэнгисийн далайн дээрэмчид” киноны од бүсгүй Interview сэтгүүлийн шинэ дугаарын зочин болсон бөгөөд энэ сэтгүүлд зориулж цээж нүцгэн зургаа авахуулсан аж.

“Миний биеийн галбирыг үргэлж л фотошопоор засчихдаг байсан. Энэ удаа би хөхийг маань засахгүй, томруулахгүй гэсэн болзолтойгоор гэрэл зурагчин Патрик Демаршельед цээж нүцгэн зургаа авахуулахыг зөвшөөрөв” гэж Кира мэдэгдээд, хүмүүний гоо сайхан гэх ойлголтод дэндүү өндөр шаардлага тавьдаг явдлаа өөрчлөх нь зүйтэй хэмээн өгүүлэв. Тэрбээр байгаагаараа гоё харагдахыг чухалчилдаг гэнэ.

“Өнөөдөр эмэгтэй хүний биеийн галбир тулааны талбар болоод байна. Үүний гол буруу гялгар сэтгүүлүүдийн гэрэл зурагчид дээр тохогдоно. Тэд алдартнуудын гадаад үзэмжийг өөрийнхөө хүссэнээр өөрчилж байна. Нийгэм одоо янз бүрийн хэлбэр галбиртай гоо үзэсгэлэнг хүлээж авч сурах хэрэгтэй юм” гэж Найтли ярьжээ.

Өмнө нь ч энэ талаар дургүйцлээ Жизель Бюндхен, Эмма Уотсон, Лили Олдриж нар илэрхийлж байсан билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов

03/09/2026

Жорж Майклын гитарыг дуудлага худалдаанд оруулна

03/09/2026

И Чан Дон “Auteur Award” хүртсэн анхны солонгос найруулагч боллоо

03/09/2026

Токиогийн загварын долоо хоногийн тайзан дээр Монгол гэр сүндэрлэв

03/09/2026

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.