Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойн өдрөөр А.Баярмагнайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Хурдан морины өв соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан таниулж, Монголын морин спорт уяачдын холбоо, Үндэсний шагайн харвааны холбоог үүсгэн байгуулж, түүх, уламжлалт өв соёлыг сурвалжлан судалж, Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгүүлэн, Төрийн Есөн хөлт цагаан туг, Бүх цэргийн Догшин хар сүлд бүтээн, төрийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд эх оронч, үндэсний үзэл санааг төлөвшүүлэх зэрэгт оруулсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, ахмад сэтгүүлч, Морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор Адъяагийн Баярмагнайд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын алтан “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

