Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа клуб бол "Голден жим". Үргэлж шинийг илэрхийлж, үйлчүүлэгчиддээ шинэлэг бүхнийг мэдрүүлдэг тус клуб нь гурван салбартай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Тэгвэл фитнессээр хичээллэхийг сонирхдог, хичээллэж байгаа хүмүүстээ зориулан маш богино хугацаанд дасгалаа хийж, илүү үр дүнд хүрэх аргыг нэвтрүүлсэн дөрөв дэх салбарынхаа үүд хаалгыг удахгүй нээх гэж буйгаа дуулгалаа. Энэ талаар "Голден жим" клубын захирал Ц.Баянмөнхтэй цөөн хором ярилцсан юм.
-"Голден жим" клуб шинэ салбарынхаа үүдийг удахгүй нээх гэж буй талаар сонслоо. Энэхүү шинэ салбарынхаа талаар уншигчидад болоод өөрийн клубын үйлчилүүлэгчдээ шинэ мэдээллийг дуулгавал?
–Голден жим клуб 2009 оны долдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулаад таван жил болж байна. Энэ хугацаанд бид бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарлаа хандуулж ажиллаж яваа. Нийслэл хотод нийт гурван салбартай үйл ажиллагаагаа явуулж байгаад ирэх бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 22-нд дөрөв дэх салбараа нээх гэж байна.
Шинэ салбар бусад салбаруудаасаа арай өөр. Сүүлийн үед дэлхийн дахинд болоод Ази, Европт хүчээ аваад байгаа "Кросс фит" гэсэн төрлийг оруулж ирж буйгаараа онцлогтой. Мөн Монголд анх удаа 12 төрлийн аэробикээр 150 хүн нэг дор хичээллэх боломжийг бүрдүүлсэн заалтай. Үүгээрээ өмнөх салбаруудаасаа давуу талтай. "Кросс фит"-ийг заах эрхтэй багш, мэргэжилтэн гадаадаас хүрэлцэн ирсэн. Хамгийн гол нь "Кросс фит"-ийг илүү үр дүнтэй болгох үүднээс энэхүү салбараа нээж байгаа юм.
-"Кросс фит"-ээр хичээллэсний давуу тал нь юу вэ?
-"Кросс фит" өөрөө богино хугацаанд маш хурдан үр дүн өгдгөөрөө бусад дасгалуудаас өөр. Хэдхэн жилийн өмнө Америкийн цэргийн ангид хүчнийхэн, цагдаагийн хөтөлбөрт энэ дасгалыг нэмж оруулсан байдаг. Ажилчдын бие бялдрын хөгжил муудаж мөн таргалалт их явагдаж эхэлсэн учраас "Кросс фит" дасгалаар хичээллэх хөтөлбөрийг нэмсэн байдаг. Гэтэл гурван жилийн дараа өмнө нь байгаагүй өөрчлөлт орж, хөгжил нь эрс нэмэгдсэн. World fitness , golden gym, California, life фитнесс зэрэг нь хажуудаа "Кросс фит" хөтөлбөрийг авч явдаг. Солонгос, Хонгконг, Тайвань, Сингапур, Малайз зэрэг орнуудад ихэнхи фитнесс клуб нь "Кросс фит"-ээр хичээлээ ордог болсон. Яагаад гэвэл үр дүн хамгийн чухал болжээ. Хамгийн гол нь хугацаа их хождог.
Зарим хүмүүс бодибилдингийн зааланд бүхэл бүтэн 4 цагийг зарцуулж байна. Хайран цаг хугацаа харин үүнийхээ оронд корос питээр 45 минут хичээлэхэд хангалттай. Цаг нь дор, хөтөлбөрт баригдаж хийдгээрээ бусад жимээсээ онцлогтой. Сүүлийн үед дэлхийн маш олон хүн "Кросс фит"-ийг сонирхож байгаа.
-"Кросс фит"-ээр хичээллэхэд хүссэн үр дүндээ богино хугацаанд хүрэх нээ. Харин үүгээр хичээллэсэн хүний биед сөрөг нөлөө үзүүлж, эрсдэл гарах уу?
-Мэдээж бид эрсдлийг бүрэн даана. Гэхдээ бэлтгэл хийх сонирхолтой, ачаалал даах чадвартай хүмүүстэй л ажиллана. Тэрнээс биш зүрх нь муу, бие бялдрын хөгжил дорой хүнийг шууд "Кросс фит"-ээр хичээлүүлэхгүй. Манайх мэргэжлийн багштай, эмчийн хяналтан дор бэлтгэлээ хийдэг учраас эрсдэл гарах боломжгүй юм. "Кросс фит"-ээр хичээллэснээр та нэг сарын дараа шууд үр дүнгийн харна.
-"Кросс фит"-ээр ямар хүмүүс хичээлэх боломжтой вэ?
-Ерөөсөө л эрүүл мэнд бие галбиртаа анхаарлаа хандуулья гэж бодож байгаа бүх хүмүүс хичээллэх боломжтой. Үүний хажуугаар 12 төрлийн аэробик хичээл орж байгаа болохоор шинэ салбарын бас нэгэн давуу тал. Мөн үнийн хувьд ч хямд. Зам дагуу байрлалтай болохоор зам дагаад хөгжил гэдэг шүү дээ хэн ч хүрч ирээд үйлчүүлэхэд манай шинэ салбарын үүд хаалга нээлттэй.
Цаг хугацаагаа хэмнэж, илүү үр дүнд очихийг хүссэн хүмүүсийг ирж хичээллээрэй гэж урья. Уншигчдадаа энэ завшаанд дуулгахад, энэ сарын 22-ны өдөр шинэ салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн хүн бүхэн Аэробикийн 12 төрлийн хичээлд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
"Голден жим" фитнесс клуб хагас сайн, бүтэн сайн өдрүүдэд өглөө 09 цагаас дөрвөн салбар дээрээ ахмадууддаа үнэ төлбөргүй иога, хийн дасгал орж байгаа. Тийм болохоор миний энэхүү ярилцлагыг уншиж байгаа залуучуудыг аав, ээж, эмээ, өвөөдөө цаг гаргаж анхаарал хандуулаарай гэж хэлье. Мөн энэ өдрүүдэд 11 цагаас хүүхдийн зумба, хөдөлгөөнт дасгал, "Кросс фит" дасгалд үнэ төлбөргүй хамруулж байна. Үнэ төлбөргүй гэж байгаагийн учир нь манайхан үнэндээ эрүүл мэндийн боловсрол тааруу. Тийм учраас энэ хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгох, хөдөлгөөний тухай ойлголт өгөхөөр л “Голден жим” клуб ажилладаг. Та "голден жим"-ийн гишүүнийн аав, ээж, эмээ, өвөө, хүүхэд л бол манай төлбөргүй явагддаг хөтөлбөрт хамрагдах бүрэн бололцоотой.
-Хүүхдүүд "Кросс фит"-ээр хичээлэхэд биеийн хөгжил зогсох зэрэг ямар нэгэн асуудал гарахгүй гэж үү?
-Хүүхдэд ямар ч асуудал гарахгүй. Хүүхдэд зориулсан хөтөлбөрөөр хичээллэнэ. Зарим сургууль биеийн тамирын заалгүй байна. “Голден жим” нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэхүү ажлыг зохион байгуулдаг юм.
Ярилцсан: Х.Даваа
Голден жим 4-р салбарын хаяг: Нарны зам, Соёолж төвийн зүүн талд байрлах Автомотив 3 давхарт байрлаж байна.
Холбогдох утасны дугаар: 8811-3575, 7777-0099, 9991-1959