Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Төгсгөлгүй” танго балет тайзнаа анх удаа
Нийгэм

“Төгсгөлгүй” танго балет тайзнаа анх удаа

Урлаг Урлаг21/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tugsgul7379864642014-11-21-09-35[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТеатр тоглолтын 52 дахь улиралдаа үндэсний уран бүтээлд түлхүү анхаарч, шинэлэг өнгө, шийдлийг харуулсан уран бүтээлүүдээр үзэгчиддээ бэлэг барих зорилт дэвшүүлээд байгаа билээ. Уг зорилтынхоо хүрээнд өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг 2014 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тайзнаа анх удаа тавих гэж байна. 

Уг бүтээлийг тавих бэлтгэл ажлын хүрээнд 2014 оны 05 сард Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийн оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчид маань зорьж байна. 

Бүтээлд Монголын өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох үнэнч хайр сэтгэлийн тухай хүүрнэх бөгөөд хайрын танго бүжгийг сонгодог балеттай хоршуулан дэглэсэн өвөрмөц тавилттай бүтээл юм. Мөн тайз нь өнөөгийн хотын амьдралыг харуулсан шийдэлтэй байна гэдгээрээ онцлогтой. 

Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулж байна. Мөн ерөнхий зураач ЕНШ СТА Г.Ганбаатар тайз чимэглэлийг хийж, ерөнхий балетмейстер СТА Д.Дашлхагва зөвлөх балетмейстерээр, хувцасны зураач Г.Оюун хувцасны дизайнераар тус тус ажиллаж байгаа юм. 

Тус балетыг СТА Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд УДБЭТеатрын гоцлол бүжигчин СТА Б.Саруул, О.Анужин, М.Од, А.Эрдэнэболд, Б.Пүрэв-Очир, А.Билгүдэ нар тоглон, театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Аливаа уран бүтээл цаг үеэ тусган харуулж мөнхөлж байдаг. Тиймээс УДБЭТ-ын энэхүү шинэ бүтээл ч 21-р зууны нийслэлийн амьдралыг тайзны бүтээлд мөнхөлсөн содон туурвил болно гэж итгэж байна.

Үзэгч та бүхэнд залуу уран бүтээлчдийн сэтгэлийн гал цог, эрч хүч, энэ цагийн аясыг өгүүлсэн энэхүү шинэ балет таалагдах нь дамжиггүй.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.