Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ
Нийгэм

Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ

Урлаг Урлаг09/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
123_500x5005850246002014-12-09-14-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ардчилал хүний эрхийн өдөр буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол Ардын Намын гишүүд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор Монгол Ардын Намынхан маргааш 12:00 цагт Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөнө.

Өдгөө 25 дахь жилтэйгээ золгож буй ардчиллыг бий болгоход түүнийг багагүй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тодруулбал, Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн  мөчид  Ж.Батмөнх төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь  Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн юм. Эгзэгтэй  үед  тэрээр түүхэн шийдвэр гаргаж,  Улс төрийн товчоог  бүрэн бүрэлдэхүүнээр  огцруулсан нь “оготны хамраас цус гаргаагүй” бий болсон ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж, нэн шинэ цагийн түүхэнд үлдсэн байдаг. Үүгээрээ Монголд ардчилал бүрэн ялахад түүхэн гавьяа байгуулж, ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн Ж.Батмөнх агсныг ардчиллын партизанууд ч хүндэтгэн дурсаж явдаг билээ.

Ж.Батмөнх нь  их сургуулийн багшаас  хөдөлмөрийн гараагаа эхэлж,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,   БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны 6 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчлийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.