Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сэтгүүл зүйн салбарын гавьяатууд чууллаа
Нийгэм

Сэтгүүл зүйн салбарын гавьяатууд чууллаа

Урлаг Урлаг13/12/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f2b6fcd714edd486be83924dfedeeef9big8030306642014-12-13-15-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өнгөрсөн амралтын өдрүүдэд сэтгүүл зүйн салбараас төрөн гарсан Соёлын гавьяатууд Дархан-Уул аймагт чууллаа. Тэднийг ийнхүү нэг дор цуглуулах ажлыг МСЭ-ийн Дархан салбараас зохион байгуулсан юм. Анх удаа болж байгаа энэхүү үйл ажиллагааг Дархан салбарын тэргүүн М.Гантулга санаачилж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дэмжиж, Дархан сумын  ЗДТГ, Дархан-Ус суваг компани зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ.

   Зуу илүү жилийн түүхтэй энэ салбараас нийтдээ 100 орчим гавъяат төрсөн бөгөөд өдгөө 60 орчим нь амьд сэрүүн, уран бүтээлээ уншигч, үзэгч, сонсогчиддоо хүргэсээр явна. Энэ удаад эдгээр эрхэм хүмүүсээс биеийн байдал, ажил төрлөөс шалтгаалан 18 Соёлын гавьяат зүтгэлтэн оролцлоо.

СГЗ Д.Амбасэлмаа, Х.Цэвлээ, Л.Гүнсэн, Б.Галаарид, Т.Баасансүрэн, М.Шийрэв, Г.Чулуунбат, н.Даариймаа, Б.Пүрэвдаш, Д.Шагдарсүрэн, Ш.Ёолк, Л.Золжаргал, С.Зэвсэг, Б.Дашзэвэг, Санж.Пүрэв, Ө.Рагчаасүрэн, Т.Бямбадорж, н.Монголхүү гээд нэрийг нь сонсонгуут л уран бүтээл нь нүднээ тодорч, сэтгэлд ургадаг эрхмүүд ийнхүү нэг дор цуглав. Тэднийг салбарынхаа бурхадууд хэмээн авгайлдаг бөлгөө.

Дархан хот анх 1961 онд байгуулагдсан бөгөөд 1963 онд СГЗ Х.Цэвлээ гуай Дарханы Сангийн аж ахуйд оюутан байхдаа ажиллахаар ирж байсан бол Д.Амбасэлмаа гуай Дархан хотын Хувьсгалт залуучуудын эвлэлд ажиллаж байжээ.

Тэд энэ талаараа Залуучууд театрт болсон “Ган үзэгтэн” уулзалтын тайзан дээрээс хуучилсан юм. Тус уулзалтад Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Дархан салбарын сэтгүүл зүйн ангийн оюутнууд, өсвөрийн сэтгүүлчид оролцож, гавьяатуудаас сонирхсон асуултдаа хариулт авсан нь тэдний хувьд маш гайхалтай зүйл байлаа.

“Зурагтаар л хардаг ийм мундаг хүмүүсийг нэг дор харсан нь гайхалтай хэрэг байлаа” хэмээн нэг оюутан охин хэлсэн нь юутай үнэн. Учир нь үүнийг бичиглэгч сэтгүүлч миний бие ч гэсэн эдгээр хүмүүсийг нэг дор цугласан байхыг нь хараагүй билээ. Мөн уулзалтад оролцогч хүүхэд багачууд болон гавъяатуудын санал нэгдэн эмзэглэж байсан нэг зүйл бол дунд сургуулийн хичээлийн програмаас монгол хэл, уран зохиол, Түүхийн хичээлийн цагийг багасгасан явдал байлаа.

Энэхүү уулзалтын үеэр СНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналаар Дархан-Уул аймагт ажилладаг дөрвөн сэтгүүлчийг шагнасан юм. Ийнхүү уулзалт өндөрлөж, залуу насных дурсамжуудтай ямар нэгэн сэжимээр холбогдсон Дарханчуудын тухай дурсан ярьсан тэдэнтэй маань дурсгалын зураг авхуулах гэсэн урт дараалал үүсчээ. Цаг нартай уулзалт тул яах аргагүй өндөрлүүлээд, цагдаагийн машинаар газарчлуулсан бид автобусандаа суун дараагийн үйл ажиллагааг зорин хөдөллөө. Энэ нь Дархан зочид буудалд болох Дархан-Уул аймгийн сэтгүүлчдийн “Шилдэг сэтгүүлч-2014” юм. Энэ жилийн шилдгийн шилдэг сэтгүүлчээр DBS телевизийн сэтгүүлч Б.Тэгшдэлгэр шалгарлаа.   

Залуучуудын гэх тодотголтой Дархан хотод нэгэн үдшийг залуу сэтгүүлчидтэйгээ хамт өнгөрүүлсэн Соёлын гавъяатууд маань залуу насандаа эргэн очсон мэт догдлон хөөрч байсан тэд маань Улаанбаатар төмөр замын буудлаас биедээ хоргодон хоргодсоор гэр гэрийн зүг хөдөллөө. Сэтгүүл зүйн салбартаа хагас зуу, бүтэн жарнаар тоологдох он цагийг өнгөрөөж, нэг насны амьдралаа зориулж ирсэн тэдэндээ нийт уншигчдынхаа өмнөөс хамгийн сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе өө.

Т.ДАРХАН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Майли Сайрус тайзны нэрээ өөрчиллөө

04/09/2026

Дуучин Шер бэрийнхээ эсрэг шүүхэд нэмэлт баримт бичиг хүргүүлжээ

04/09/2026

Өнөөдөр жүжигчин Б.Одгэрэлийн төрсөн өдөр

04/09/2026

Томас Морын алдарт гэр бүлийн хөргийг олон нийтийн өмнө шинжлэхээр болжээ

04/09/2026

“FEMININE 2026” эмэгтэйчүүдийн хайр, дурсамж, эрч хүчийг нэгтгэсэн “ягаан үдэш” болно

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.