Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“CHRISTMAS NIGHT”тоглолт болоход хоёрхон хоног үлдлээ
Уртын дуу

“CHRISTMAS NIGHT”тоглолт болоход хоёрхон хоног үлдлээ

Урлаг Урлаг18/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
374f23e5251ae6f7original5764380842014-12-18-10-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 photo 10859650_831374946904784_1918054015_n_zpsd7dffb49.jpg
  Хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярт мөчийг тэсэн ядан хүлээж энэ цаг мөчид улсын филармонийн уран бүтээлчдийн шинэ жилийн баярт зориулсан шилдэг хөгжмийн тоглолт болох тухай мэдээллийг хэвлэлийн хурлаас хүргэж байна.
 photo 374f23e5251ae6f7original_zps7970536d.jpg
Улсын филармонийн дэд дарга Г.Батхуяг. Улсын филармоноос шинэ жилийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж буй “Christmas night” концерт 12- р сарын 20-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд тоглоно. Тус тоглолтонд филармонийн симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, джаз дуучин Н.Наагий, Ц.Хулан, П.Өнөржаргал, Т.Амина, Б.Солонго нар оролцоно. Улсын филармони 2015– оноос бүх нийтийн боловсролыг дэмжих ХӨГЖИМ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан тус тоглолтыг үзвэрийн танхимд хүрэлцэн ирсэн үзэгчиддээ толилуулахаас гадна Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдэд Юнивишний IPTV-ийн 88-р сувгаар дуу, дүрсний өндөр чанартайгаар орчинд нь байгаа мэт шууд хүлээн авч үзэх боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ тоглолт онцлогтой юм.
 photo 7c5bcab1570227e4original_zpsc8f9bfee.jpg
Тоглолтын хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анар “Энэхүү тоглолт нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт та бидний танил болсон “The polar express suite”, “Ирониясудьбы или c легкимпаром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг шилдэг бүтээлүүд эгшиглэнэ. Харин хоёр дахь хэсэгт дан джаз хөгжмийн тоглолтуудаар бэлэг барина. Шинэ жилийн хамгийн шилдэг, гайхалтай энэ тоглолтод томоохон бүтээлүүдийг анх удаа албан ёсны эрхтэйгээр тоглох гэж буй юм. Мэдээж тоглолт маань тайз засал талаасаа ч шинэ жилийн уур амьсгалыг танд бүрэн мэдрүүлэх болно. Манай тоглолтод саатаж шинэ жилийн сэтгэлд хоногшсон дуунуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч үзэж, сонсохыг урьж байна” хэмээн ярьсан.
 photo 5ab501f44e630924original_zpsf7a0d6da.jpg
Шинэ жилийн шилдэг хөгжмийн “Christmas night” тоглолтын тасалбарыг СТӨ, Улсын филармонийн билетийн касс /70148012 / худалдаалж буй бөгөөд 1900-1617- үнэгүй хүргэх , www.easyticket.mn сайтаас онлайнаар захиалан авах боломжтой аж. Мөн та юнителийн хэрэглэгч бол GG картаа ашиглан хөнгөлөлттэй үнээр тасалбар авч болох гэнэ.

     photo 4aafecac076421adoriginal_zpsda13a6be.jpg  photo e2b9525d820366ddoriginal_zps90aa598c.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.