Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Next Stop” наадмын “Оны шилдэг”-үүд өнөөдөр тодорно
Нийгэм

“Next Stop” наадмын “Оны шилдэг”-үүд өнөөдөр тодорно

Урлаг Урлаг18/12/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Today_(1)2623117582014-12-18-10-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлын төвд байсан онцлох үйл явдлын нэг нь  яах аргагүй “Оны залуу”-г тодруулдаг “Next Stop” харшийн наадам  байлаа. Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа “Next Stop” наадам нь 1992 оноос эхлэн  уламжлал болгон зохион байгуулагдаж 22 дахь  жилтэйгээ  золгож  байна. 22 жилийн хугацаанд үнэ цэнээ алдалгүй улам амжилттай болж, нэр хүнд нь өсөн нэмэгдсээр байгаа “Next Stop” ёслолын  ажиллагаа нь  хамгийн том харшийн наадам, хүндэтгэлийн үйл ажиллагаа болжээ гэдэгтэй маргах  хүн  үгүй  бизээ.

Энэхүү наадмаас төрөн гарсан эрхмүүд бол манай нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын манлайлагч, тэргүүлэгчид байдаг юм. “Next Stop” наадам жил болгон өөр өөрийн гэсэн онцлогтойгоор зохион байгуулагдаж дахин давтагдашгүй түүхийг бичдэг. Энэхүү түүхийг бичилцдэг хүмүүс яахын аргагүй наадмын нэр дэвшигчид болоод үе үеийн “Оны залуу”-с юм. Энэ жилийн хувьд нийгэм улс төрийн салбарт 49, эдийн засаг бизнесийн салбарт 39 эрхэм нэр дэвшин өрсөлдсөн юм. Тийнхүү олны  дунд хүлээлт  үүсгээд  байсан  “Оны залуу”-чууд өнөөдөр  тодрох нь  ээ.  

2014 оны 12 дугаар сарын 11-ээс санал хураалт албан ёсоор эхэлж яг 7 хоног үргэлжлэн 12 дугаар сарын 18-ны өдөр “Next Stop” наадмын нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн “Оны залуу”-г “Залуу удирдагч” сангийн гишүүд, өмнөх жилүүдэд шалгарч байсан эрхмүүдийн санал, МЗХ-ны удирдлагын багийнхан саналаа өгч  морь жилийн шилдэг залуусыг тодруулах аж. Уг харшийн  наадам  өнөөдөр  орой 18 цагаас Crocus event hall-д болох юм. Хамгийн  тансаг  наадам  хэмээн нэрлэгддэг энэхүү  наадамд  оролцохыг  хүссэн  залууст боломж  нээлттэй байгаа бөгөөд 99297776, 89179891, 99141469, 99003799 гэсэн  утсаар  холбогдож  урилгаа авч болох гэнэ.  

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.