Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 17. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 27. Санчир гараг. Эрхэтний тэнгэр одтой, таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Шид.Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх , зэрэг дэвших, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгоход сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа гахай болой. Хол газар яваар одогсод баруун мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ачаалал ихтэй, аюултай өдөр. Сэтгэл санааны байдал тогтворгүйтэж, албан үүрэгтээ хэт хөнгөмсөг хандсанаас болж, алдагдалд орж магадгүй. Ажил хэргийн түншүүдтэйгээ ширүүн дориун харьцах нь мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, бүтээмжид сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Нөхцөл байдал таагүйгээр эргэвэл та хамгийн дотны хүнтэй зөрчилдөнө. Иймээс болгоомжгүй хэл яриа, архи хэтрүүлэн хэрэглэхээс сэрэмжил.
Үхэр (4/20-5/20)
Бүх төрлийн харилцаанд тааламжтай өдөр. Хийж гүйцэтгэхээр зорьсон зорилгоо биелүүлэх замд байх бүхий л шалгалт сорилт, саад тотгорыг та даван туулж чадна. Үйл явдлын гэнэтийн эргэлт танд ашигтай байх магадлал өндөр байна. Шинэ танил тань алс хэтийн ажил үйлсийг өргөжүүлэхийн зэрэгцээ таныг шинэ санаа бодлоор баяжуулж,таны өмнө шинэ боломжуудыг нээх болно. Санаж бодсон бүх ажлаа амжуулж хийж дуусгахын тулд ажил, өөрт байгаа боломж хүчээ зөв хувиарлахыг од эрхэс зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Сорилтот өдөр. Хэрвээ та өөрийнхөө гэр бүлийнхэнтэй хийх маргаан зөрчилдөөнөөс зайлсхийж, өмнөө байгаа бусад саад тотгоруудыг даван, энэхүү ачаалалттай хүнд өдрийг тэсэж гарч чадвал ойрын өдрүүдэд танд амжилт ирэх болно. Энэ бүхний үр дүнд таны төлөвлөсөн зүйлст өөрчлөлт орно. Танд нууцхан нандин хүсэл мөрөөдлөө биелүүлэх аз тохиох нь дамжиггүй.
Мэлхий (6/22-7/22)
Үдшийг сайхан өнгөрөөхөд таатай өдөр. Уран бүтээлийн авъяас сэргэх өдөр гэж тэмдэглэгдэж байна. Хэт содон урлаг сонирхогчид өөрийн хамгийн зоригтой санааг биелүүлж чадах ба өөрийн гэсэн санааг илэрхийлж бодитойгоор гаргаж чадна. Магадгүй танд шинэ бодол санаа төрөх бөгөөд энэ нь ертөнцийг мэдрэх үзэлд нөлөөлнө.
Арслан (7/23-8/22)
Амьдралын эрч хүч сулхан байх өдөр. Өөрийгөө хэтэрхий их бүү хүчил, тойруу замаар битгий яв. Таны эрүүл мэнд тийм ч сайн бус байгаа учраас чухал уулзалтыг хойшлуулвал сайн. Цаг заваа гэр бүлдээ зориул. Хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ, тэдний түвшинд харьц.
Охин (8/23-9/22)
Хэвийн өдөр. Таныг хувь заяаны эргэлт хүлээж байгаа тул хүч чадлаа гамнан түүнд нягт нямбай бэлдээрэй. Танд хамгаас түрүүнд хөгжөөн шуугиантай найз нөхдийн хүрээлэл, сонирхолтой богино хугацааны аялал, байгалийн сайханд өнгөрүүлэх зугаалга, зугаатай тоглоом хэрэгтэй байна. Хөл үймээнээс холдож, нэрэлхүү зангаа орхин элдэв уруу татагсдын нөлөөнд бүү автаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Холимог өдөр. Гадаад ёс журамдаа хатуу хандсанаас үл ойлголцолд хүрч хэрүүл маргаан гарч болзошгүй байна. Эрчүүдийн нэр хүнд өсөх болон бусдад танигдах байдал нэмэгдэнэ. Тэдний бодол санаа нь сонирхож буй хүний анхааралд өртөхгүй байхын аргагүй байдалд байна. Бүсгүйчүүдийн зүрхний түлхүүрийг олохдоо гарамгай энэ ордны эрчүүд амжилт олох нь гарцаагүй юм. Сэтгэл санаа бүрэн дүүрэн өөдрөг байна. Өөрийн эрүүл мэндээ анхаараарай.
Хилэнц (10/23-11/21)
Гэр бүлдээ анхаарал тавих өдөр. Таны тэсвэр тэвчээр, арга тактик гэр бүлд тань итгэл, ая тух, халуун дулаан уур амьсгалыг бий болгоход тусална. Сэтгэл санаа тайван байж аливаад шинийг эрэлхийлэхэд таатай байх болно. Биеийн хүчний ажил хийх, салхинд гарахад тохиромжтой
Нум (11/22-12/21)
Өөрийн хийж буй ажилдаа анхаарал болгоомжтой байгаарай. Ихийг бүтээх эрмэлзэлтэй өдөр. Хэрэв та нөхцөл байдлыг амжиж үнэн зөвөөр үнэлж, бас биеэ авч явах арга барилаа хэрэгтэй цагт өөрчилж чадаж гэмээ нь хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах гарцыг олж чадна.
Матар (12/22-1/19)
Сайхан өдөр. Багаар хамтран ажиллахад тохиромжтой. Иймээс хамтарсан төсөл дээр ажиллавал зохино. Өнөөдөр ямар ч ажилд хариуцлагатай, тооцоотой хандах хэрэгтэй. Таны бүтээлч байдал нэмэгдэж онгод тань орно. Улмаар өөрийн нэр төрөө хичээн, ямар ч хүндрэлийг даван туулж зорилгодоо хүрдэг зангийнхаа ачаар амжилтад хүрч чадна.
Хумх (1/20-2/18)
Тааламжтай өдөр хүссэн бүх ажил тань амжилттай бүтнэ. Бүсгүйчүүд дурын залуугийнхаа толгойг эргүүлэх увьдастай гэхдээ хэт өндөр шаардлага мөн ихэмсэг байдал тань эрчүүдийг үргээж магадгүй тул анхааралтай байгаарай. Харин эрчүүдэд үнэ цэнэтэй амралтыг мартаж болохгүй гэдгийг сануулж байна. Гэр бүлийн бяцхан үдэшлэг зохион байгуул. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс бүү ичээрэй.
Загас (2/19-3/20)
Өдрийн эхний хагаст хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах болно. Өнөөдөр томоохон завсарлага авах өдөр магадгүй таатай эсвэл таагүй зүйл тохиох болно. Хамтрагчтайгаа үл ойлголцолд хүрэх эсвэл баяр хөөртэй байж магадгүй. Зүүд үнэн бодит байх бөгөөд биелэхийг нь хүлээгээрэй. Таны амьдрал дахь санхүүгийн амжилтууд нь таны бүхий л амьдралын туршид, таны даруу төлөв зан харилцаа, соргог, сэрэмжтэй, байдал эсрэг хүйстэнтэйгээ харилцах сэтгэл хөдлөлийн байдал ямар байхаас хамаарна.