Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»А.Хишигдалай: Шинэ уран бүтээлээрээ тун удахгүй сонсогчидтойгоо уулзана
Дуу хөгжим

А.Хишигдалай: Шинэ уран бүтээлээрээ тун удахгүй сонсогчидтойгоо уулзана

Урлаг Урлаг20/01/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-01-19_1929583337029812015-01-20-11-33[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Universe Best Songs 2011″ наадамд оролцон, өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн залуу дуучин А.Хишигдалайтай цөөн хором ярилцлаа. 

-Энэ онд ямар бүтээлээр үзэгчдийнхээ сонорыг мялаахаар ажиллаж байна вэ?

-Миний хувьд урлагийн ертөнцөд хөл тавиад удаагүй залуу дуучин учраас эрч хүч дүүрэн ажиллаж байна даа. Өнгөрсөн он миний хувьд маш сайхан жил болж өнгөрлөө. Монгол туургатны дунд болдог“Мелодия Саянских гор” эстрадын дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Энэ миний хувьд маш том шагнал байлаа. Тиймээс энэ эрчээ алдалгүй товлосон бүх зүйлсээ хийж бүтээнэ гэж бодож байгаа. Хүний амьдрал гэдэг жилээс жилд бага багаар ахин дэвжиж, дээшилж байдаг. Тийм учраас олон зүйл төлөвлөсөн. Тун удахгүй шинэ уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзана.

-Ирээдүйд хүсч буй хүсэл тань юу вэ?

-Ирээдүйд ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн сайн дуучин болно гэдэгт итгэдэг. Өөрийгөө маш их дайчилж хөдөлмөрлөөд л байвал бүх зүйл бүтнэ гэж боддог.

-Зарим хүн таныг их өөрчлөгдсөн гэх юм. Стиль имиж, гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Урлагийн хүнийг би "Соёлыг түгээгч” гэж ойлгодог учраас аль болох гоо сайхан, хувцаслалтдаа анхаарал тавьдаг. Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэдэг шүү дээ. Цэцгийг хэр арчилж, усалж тордоно тэр чинээгээр дэлбээлж цэцэглэдэг. Би нүүрээ будах аргыг маш сайн сурсан. Клипний зураг авалтад орохдоо мэргэжлийн хүнээр нүүрээ будуулдаг учраас шал өөр болдог байх. Би хэзээ ч өөрийгөө голдоггүй. Эмэгтэй хүн заавал мэс заслаар сайхан болдоггүй байх. Өөрийгөө яавал гоё харагдах вэ гэдэг тал дээр илүү анхаарах ёстой юм болов уу. Жингээ барьж, эрүүл мэнддээ анхаарах үүднээс долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа фитнессээр хичээллэдэг. Мөн спорт бол миний амьдралын зорилгын нэгээхэн хэсэг, нэгэн төрлийн хобби болсон доо.

-Спортоор хичээллэхээс өөр хобби бий юү?

-Багаасаа л зөөлөн тоглоомд дуртай байсан. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхэн маань тэмдэглэлт баярын өдрүүдээр сагсгар үстэй нохой, туулайны чихмэл тоглоомуудыг бэлэглэдэг. Нэг төрлийн миний цуглуулга л даа. Харин чөлөөт цагаараа тоглоомуудаа угааж цэвэрлэдэг. Үүнээс гадна чамин хийцтэй түлхүүрийн оосор, утасны зүүлтний томоос том цуглуулгатай.                                                                                                                  

Ярилцсанд баярлалаа 

Эх сурвалж: Unen.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр Ардын жүжигчин цол хүртлээ

26/11/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Ж.Мишээл Казахстан Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал-II” одон хүртжээ

25/11/2025
Дуу хөгжим Урлаг

Морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашид Гавьяат жүжигчин цол хүртлээ

25/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо

26/11/2025

Сошиал платформын хэрэглээгээр Youtube тэргүүллээ

26/11/2025

III Филипп хааны ховор алтан зоосыг үнэ хаялцуулжээ

26/11/2025

“Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны тавдугаар ангид тоглоомууд электрон төхөөрөмжтэй өрсөлдөнө

26/11/2025

“Алтаргана-2026” наадамд шинээр хоёр төрөл нэмэгдэнэ

26/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.