Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Sarantuya – Duuchin chamdaa – Сарантуяа – Дуучин чамдаа
Дуу хөгжим

Sarantuya – Duuchin chamdaa – Сарантуяа – Дуучин чамдаа

Урлаг Урлаг21/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чи миний дууг дуулаач
Жигүүртэн шувуудыг уяртал дуулаач
Хамаг амьтныг сэрээтэл дуул
Хурмастын дагиныг чи иртэл нь дуул

Энэ дууг ганцхан чи дуулж чаднаа
Энэ дууг ганцхан чи амьдруулна
Итгэж байна дуучин чамдаа
Эхнээс нь дуулъя хоёулаа

Дуулж чаддаггүй нь дуучин болдог
Дуучин нэгэн нь дуулахаа больдог
Хорвоод сайхан дуулахаас цаашгүй
Хуурамч хоосон атаачдыг яана

Энэ дууг ганцхан чи дуулж чаднаа
Энэ дууг ганцхан чи амьдруулна
Итгэж байна дуучин чамдаа
Эхнээс нь дуулъя хоёулаа

Чамд баярлаж явдгийг хэн ч мэдэхгүй
Чамаас олигтойг нь би мэдэхгүй ээ
Чин зүрхэндээ дуулдгийг чинь хэн ч мэдэхгүй
Чамайг яасныг чинь хэн ч мэдэхгүй /2 удаа/

Дууриаж дуулагсад дэндүү олон
Дундуур сэтгэлээр дуулах нь олон
Үеийн нөхдөө хүндэлж дуул
Үүрдийн бидний дагуул дуу шүү

Энэ дууг ганцхан чи дуулж чаднаа
Энэ дууг ганцхан чи амьдруулна
Итгэж байна дуучин чамдаа
Эхнээс нь дуулъя хоёулаа

Чамд баярлаж явдгийг хэн ч мэдэхгүй
Чамаас олигтойг нь би мэдэхгүй ээ
Чин зүрхэндээ дуулдгийг чинь хэн ч мэдэхгүй
Чамайг яасныг чинь хэн ч мэдэхгүй /2 удаа/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

26/06/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.