Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Будаа агшаагчинд бялуу хийх хамгийн хялбар жор
Дуу хөгжим

Будаа агшаагчинд бялуу хийх хамгийн хялбар жор

Урлаг Урлаг04/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
281_1419994245687701732015-02-04-14-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баяр ёслолын үеэр хамгийн их эрэлттэй зүйл бол бялуу байдаг. Гэтэл дэлгүүрээс өөрийн санаанд таарсан өнгө үзэмж, амт чанартай бялуу олох хэцүү шүү дээ. Энэ үед хамгийн зөв сонголт бол өөрийн гараар бялуу хийж санаандаа хүртэл амтлаж, чимэглэх юм. Иймд эзэгтэй нартаа зориулж будаа агшаагчинд бялуу хийх энгийн жорыг дэлгэж байна

Саванд 3 ширхэг өндөг, элсэн чихрийг хийгээд автомат холигч ашиглан өндөгний шар задарч, элсэн чихэр бүрэн уустал сайтар холино. 

Ингээд гурил болон нарийн боовны хөөлгөгчийг /baking powder/ хийж хуванцар эсвэл модон хутгуураар сайтар хутгаарай

Маслыг богино долгионы зууханд хайлуулж зөөллөөрэй. Ингээд өөр саванд масло, сүү, ванилийн охийг хийгээд автомат холигчоор хөвсгөр болтол нь миксэрдэнэ. 

Ингээд нэг гараараа дээрх зуурмагийг өндөгний зуурмагруу бага багаар гоожуулан хийх ба нөгөө гараараа зөөлөн хутгаж, хольж хийгээрэй. Бялууны зуурмаг маань бэлэн боллоо. Ингэж хийснээр бялууны зуурмаг илүү амттай, хөвсгөр болдог. Хэрвээ дээрх алхмуудыг хийх төвөгтэй байвал бүх орцыг нэг саванд хийгээд автомат холигчны дээд хурдаар 2-3 минут миксэрдэж болно.

Будаа агшаагчны савыг өнгөцхөн тослосны дараа бэлэн болсон бялууны зуурмагийг будаа агшаагчиндаа хийж таглаад COOK товчлуурыг дараарай. Хэсэг хугацааны дараа будаа агшаагч автоматаар KEEP WARM болно. Энэ үед дахин COOK товчлуурыг дарна. Энэ үйлдэл нийт 3-4 удаа давтагдана. Ингээд кекс маань нийт 40-45 минутын хугацаанд бэлэн болно. 

Ингээд бялуу маань бэлэн болсны дараа будаа агшаагчны төмөр савнаас гаргалгүйгээр будаа агшаагчнаас гаргаж сайтар хөргөнө. Хөрсний дараа савыг доош нь харуулж сэгсрэхэд ямар ч зүйл ашиглах шаардлагагүйгээр бялуу зөөлөн ховхорч унана. Ингээд л таны амтат бялууны кекс бэлэн болох нь энэ. Бялуугаа хэрхэн чимэглэх нь таны таалалд үлдлээ. 

Будаа агшаагчинд бялуу хийх дээрх үндсэн жорыг та өөрийн хүссэнээр баяжуулж бүх төрлийн бялууны кекс хийж болно

Жишээ нь зуурмагтаа нунтаг какао ашиглан шоколадтай бялуу хийж болно шүү дээ

Шоколадтай бялуунаас гадна гүзээлзгэнэтэй, бананатай, хатаасан жимс, самар, үзэмтэй мөн бяслагтай гээд бүхий л төрлийн бялууг будаа агшаагчинд хийж болдог танд амжилт хүсье.

Эх сурвалж: 1000jor.mn 

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026
Дуу хөгжим Урлаг

Sombr шүтэн бишрэгчийнхээ өөрийн гараар хийсэн цамцыг өмсөж баярлуулав

08/10/2026
Дуу хөгжим Урлаг

П.Адарсүрэн агсны хөшөөг “Зайсан Хилл” цогцолбрын урд задгай театрын өмнө босгов

08/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Марк Руффало Трамад “анхааруулга өгөв”

10/10/2026

Найруулагч Мэтт Ривз “The Batman 2” киноны зураг авалт түр зогсоолоо

10/10/2026

Жессика Бил “Playmates” кинонд Хью Хефнерийн эхнэрийн дүрд тоглоно

10/10/2026

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.