Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»2015 оны “Бүх оддын тоглолт”-ын фото агшин
Спорт

2015 оны “Бүх оддын тоглолт”-ын фото агшин

Урлаг Урлаг17/02/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10857217_10152967493418463_106052183002293145_o5185810762015-02-17-10-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ оны "Бүх оддын тоглолт" өчигдөр болсон. Онооны дээд амжилт шинэчлэн тогтоосон энэ удаагийн шилдгүүдийн тулаанд дорнод бүсээс “Атланта Хаукс”-ын П.Миллсап, К.Корвер, Ж.Тиагу, “Клевлэнд Кавалейрс”-ын Л.Жеймс, К.Ирвинг, “Торонто Рэпторс”-ын К.Лаури, “Вашингтон Визардс”-ын Ж.Уолл, “Чикаго Буллз”-ын П.Газоль, Ж.Батлер, “Нью Йорк Никс”-ын К.Энтони, “Майами Хит”-ын К.Бош, өрнөд бүсээс “Голден Стэйт Уорерз”-ын С.Карри, К.Томпсон, “Оклахома Сити Тандер”-ын К.Дюрант, Р.Уэстбрук, “Портлэнд Блэзерс”-ын Л.Алдриж, Д.Лиллард, “Сан Антонио Сперс”-ын Т.Данкан, “Мемфис Гризлес”-ын М.Газоль, “Сакраменто Кингз”-ын Д.Каузинс, “Хьюстон Рокетс”-ын Ж.Харден, “Даллас Маверикс”-ын Д.Новицки нар сонгогдон оролцсон. Харин “Лос Анжелес Лэйкерс”-ын К.Брайнат, “Лос Анжелес Клипперс”-ын Б.Гриффин, “Нью Орленс Хорнетс”-ын Э.Дэвис, “Майами Хит”-ын Д.Уэйд нар үзэгчдээс олон санал авсан гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсон.

"All star 2015"-д өрнөд бүс 163:158 оноогоор ялалт байгуулсан. Дорнод бүсээс Л.Жеймс 30 оноо, К.Корвер 21 оноо, Ж.Уолл 19 оноо, Ж.Тиагу 14 оноо, К.Энтони 14 оноо, К.Ирвинг 11 оноо, К.Лаури, К.Бош нар 10 оноо авсан бол П.Газоль ганцаараа 10 оноо, 12 удаа самбараас бөмбөг авч дабль-дабль хийжээ. Харин өрнөд бүсийн шилдгүүдээс Р.Уэстбрук 41 оноо, Ж.Харден 29 оноо, Л.Алдриж 18 оноо, С.Карри 15 оноо, Д.Каузинс 14 оноо, Д.Лиллард 11 оноо авч, К.Пол 12 оноо, 15 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн аж.

2015 оны бүх оддын тоглолтын зарим онцлогуудаас дурдвал ах дүү хоёр тоглогч анх удаа гараанд сонгогдсон бол долоон тоглогч анх удаа шилдгүүдийн тулаанд хүч үзлээ. Мөн үнэ цэнэтэй тоглогчын шагналыг авсан “Оклахома Сити Тандер”-ын Р.Уэстбрук 41 оноо авч түүхэнд хоёрт орж байна. Түүний өмнө алдарт У.Чемберлен нэг тоглолтонд 42 оноо авсан түүхтэй. Хоёр баг нийлбэр дүнгээр 321 оноо авсан нь дээд амжилт болсон. 1951 оноос хойш 63 удаа бүх оддын тоглолт болоход 36-д нь дорнод бүс, 27-нд өрнөд бүс хожиж байсан бол 2015 онд өрнөд бүс ялалт байгуулж, хожлын харьцааг 36:28 болгон ойртуулсан юм. 2016 оны бүх оддын тоглолт Канадын Онторио мужийн Торонто хотод болно.

Өрнөд бүийн тоглогчид

Дорнод бүсийн тоглогчид

15 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, NBA-ийн таван удаагийн аварга "Сан Антонио Сперс" багийн тоглогч Тим Данкан

"Бүх оддын тоглолт"-ын түүхэнд анх удаа ах, дүү хоёр тоглогч гараанд сонгогдсон. Тэдгээр нь Испанийн шигшээ багийн П.Газоль, М.Газоль байлаа. П.Газоль "Чикаго Буллз", М.Газоль "Мемфис Гризлес" багт тоглож байна. Тэд Испанийн шигшээ багийн хамтаар 2006 онд Дэлхийн аваргд түрүүлж, 2008, 2012 оны зуны Олимпийн их наадмаас мөнгөн медаль авсан юм.

"Бүх оддын тоглолт"-ын хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч, "Клевлэнд Кавалейрс"-ын довтлогч Л.Жеймс

NBA-ийн "Бүх оддын тоглолт"-ыг олны танил хүмүүс үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтон, ахмад сагсан бөмбөгч Т.Мутомбо

2015 оны "Бүх оддын тоглолт"-ын Үнэ цэнэтэй тоглогч "Оклахома Сити Тандер"-ын довтлогч Р.Уэстбрук. Тэрээр эхний хагаст 27 оноо авч энэ тэмцээний дээд амжилт тогтоосон. Мөн дөрвөн үеийн турш 41 оноо авч түүхэнд хоёрт орох амжилт үзүүллээ. "Бүх оддын тоглолт"-нд домогт У.Чемберлен 42 оноо авсан байна.

2015 оны "Бүх оддын тоглолт"-ын торгон агшин

Эх сурвалж: Mongolcom.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.