Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Оройн дээд” үндэсний түүхэн дуурь тайзнаа амилна
Нийгэм

“Оройн дээд” үндэсний түүхэн дуурь тайзнаа амилна

Урлаг Урлаг02/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11001544_629215787211018_1953216056593518688_o3296517132015-03-02-09-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ҮДБЭЧуулга 2015 оны I-р улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор  “ОРОЙН ДЭЭД”үндэсний түүхэн дуулалт жүжгээ үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүндгуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө,  тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүрүүд болон тодорно.

ҮДБЭЧуулгын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 7 үзэгдэл бүхий урьд тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанар илүүтэй дуучдын ур чадварыг ахиулж, тэднийг сорьж хөгжүүлж шинэ түвшинд хүргэж байгаа уран бүтээл юм. Үндэсний хэв шинжээ хадгалсан орчин үеийн хэмнэл бүхий дуугаралтын онцлогтой байна.

Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын  АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Ардын жүжигчин Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч  СТА Х.Хашхүү, СТА О.Цэцгээ  нар ажиллаж байна.

            3 сарын 18-21 өдрүүдэд юу болох вэ?

Түүхэн тэмдэглэлт өдрийн тухай мэдээ мэдээллийг цогцоор хүргэхийн үүднээс ҮДБЭЧ маркетинг алба мэргэжлийн урлагийн хэд хэдэн байгууллагатай харилцан хамтран ажиллахаар боллоо. ҮДБЭЧ-ын байранд /буюу УДЭТ-т/дараах үзэсгэлэн тавигдана.

  • Монголын урчуудын эвлэлийн хороотой хамтранзураачдын дунд“1911 оны үндэсний эрх чөлөөний төлөөх хувьсгал” сэдэвт уран зургийн уралдаанаас шалгарсан уран зургийн үзэсгэлэн
  • “1911 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх хувьсгал ба соёл урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхтгэл номны нээлтийн ажиллагаа
  • Улаанбаатар хотын музейтэй хамтран “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх хувьсгал ба нийслэл хүрээ” сэдэвт түүхэнфото зургийн үзэсгэлэн

Богд хаан хатан, 5 яамны сайд нарыг хүндэтгэн угтах цагаан эсгийний ёслол 2014.12.29-ний бүх нийтийн амралтын өдөр 15:40 минутаас болох гэж байна.

Эх орноо гэсэн чин сэтгэлтэй нийслэлийн иргэд та бүхэн минь өргөнөөр оролцоно уу…

ҮДБЭЧ маркетингийн алба

Утас: 11323954, 88023954, 89070887, 96655946

Web:www.mongolian-ensemble.com

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

PSY-ийн “Gangnam Style” дуу YouTube-д зургаан тэрбум үзэлт давж, дахин түүх бүтээлээ

20/07/2026

Эдди Уильямс: Гэр бүлээрээ Монголд зочилж, нандин дурсамж бүтээхийн зэрэгцээ нүүдэлчдийн соёлтой танилцаж байгаадаа баяртай байна

20/07/2026

10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ

20/07/2026

“Одиссей” кино дэлхий даяар 264.1 сая ам.долларын орлого олжээ

20/07/2026

ДАШТ анх удаа хагас цагийн тоглолт хийж, BTS, Шакира, Жастин Бибер дууллаа

20/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.