Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Төрсний дараа турахад тустай хүнс
Дуу хөгжим

Төрсний дараа турахад тустай хүнс

Урлаг Урлаг04/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
262213451ac6e0a74b63113029693752015-03-04-11-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрсний дараа илүүдэл жингээсээ хэрхэн салах талаар толгойгоо өвтгөдөг. Хоолоо сойх, дэглэм барих, дасгал хийх зэрэг нь хөхний сүү татраах хангалттай том шалтгаан болж чадах билээ. Тиймээс эрүүл зөв хооллолтоор хоолоо хасалгүйгээр, хөхөө ч сайн сүүтэй байлгаж, жингээ ч хангалттай хасахад туслах хүнсийг нэрлэж байна. Хөхүүл эхэд жингээ барьж, сүүгээ сайжруулахад тустай хүнс:

Шар будаа

Шар будаа бол уургийн өндөр агууламжтай учраас хөхний сүүг сайжруулж, тамир тэнхээ ч нэмэх хүнс юм. Гэхдээ өдөр бүр шар будаа идээд байвал ходоод өвдөх эрсдэлтэй. Тиймээс энэ будааг нүдэж, нунтаглаад сүүтэй цайндаа хамт чанаж уух нь илүү үр дүнтэй.

Далайн байцаа

Далайн байцаа бол төрсөн эхчүүдэд хамгийн хэрэгтэй хүнсний нэг юм. Энэ хүнс нь кальци, иод зэрэг амин дэмүүдийг өөртөө ихээр агуулсан байдаг тул төрсөн эхийн амин дэмийн дутагдлыг нөхөхөд тустай. Мөн сүү сайн оруулдгаараа шалгарсан хүнс. Хэрэглэхдээ усанд 1 цаг гаруй дэвтээгээд шөлөндөө сайтар чанаж идээрэй.

Гүзээ

Хонь, үхрийн гүзээг сайтар чанаад шөлтэй хоолондоо хольж идэхэд эхийн сүүний тэжээллэг чанар улам сайжрахын хажуугаар сүүний гаралт ч сайтар нэмэгддэг. Тиймээс хөхүүл эхийн хувьд гүзээ нь сүүнийхээ чанарыг дээшлүүлэх чухал зүйл юм.

Ус

Хөхний сүүний 80 хувь нь уснаас бүрддэг. Тэгэхээр эх хүн та хүүхдээ хангалттай сайн хөхүүлье гэж бодож байгаа бол өдөрт уух усныхаа хэмжээг 6-8 аягаас бүү багасгаарай. Ус сайн уух тусам хөхний сүүний гаралт нэмэгдэхийн хажуугаар биеэс тань хорт бодисууд гадагшилна.

Гурвалжин, хөц будаа

Гурвалжин болон хөц будаа нь тэжээллэг чанараараа сайн байдаг учраас эдгээр будааг хэрэглэж заншаарай. Эдгээр будааг хэрэглэхийн өмнө усанд сайтар дэвтээвэл илүү зөөлөн болдог.

Хөхүүл эх ямар хүнснээс татгалзах вэ?

Бидний олонх нь сайн идвэл сүү ордог гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ сайн идэхдээ биш харин сайн чанарын хүнс хэрэглэх нь сүүний чанар болоод гаралтыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс ямар хүнс ээж таныг улам таргалуулдаг хэр нь сүүнд тань олигтой нэмэр болдоггүйг мэдэх үү:

-Нарийн боов, хуурай идэх юм

-Давс

-Элсэн чихэр

-Чихэр, шоколад

-Цагаан гурил, гоймон

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслолоос

30/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт “Улаанбаатарын үдэш”-ийн зохиогчийг хоёр өрөө байраар урамшууллаа

29/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Star Trek”, “X-Men” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө

30/10/2026

ФОТО: “ОВГОР” МУСК-ны эшлэлүүдээс

30/10/2026

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслолоос

30/10/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатарын мэндэлсэн өдөр

30/10/2026

Дэлхийд хамгийн хүнд алтан ээмгийг Энэтхэгийн дархчууд урлажээ

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.