Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хэвийн боовоор наполеон торт хийх жор
Дуу хөгжим

Хэвийн боовоор наполеон торт хийх жор

Урлаг Урлаг04/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
281_14254410824718713302015-03-04-14-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэвийн боовыг үйрүүлэн бутлаж олон төрлийн амттай нарийн боов хийж болно гэдгийг та мэдэх үү? Тэгвэл энэхүү аргаас хуваалцаж байна. 

– Хэвийн боовыг эхлээд гараараа жижиглэн хугалана. Дараа нь сонин эсвэл торонд ороож алх, нүдүүрээр нүдэж жижиглэн бутлана. 

– Эсвэл ногоо үрэгч, хоол процеслогч ашиглан нарийн жижиг ширхэгүүдтэй болгон бутлаж болно

– Ингээд өндөгний цагаан, хайлуулсан масло, сүү, элсэн чихэр /ванилийн охь хэрэглэж болно./, давс хийж сайтар миксэрдэнэ. Элсэн чихэр бүрэн уустал миксэрдэнэ

– Үүний дараа хэвийн боовны үртэсийг хийж савх эсвэл модон хутгаараар зуурч эхлэнэ. 

Хэвийн боовны үртсээр зуурсан учраас гурил бага зэрэг баржгар, бэржгэр болох болно. Гараараа сайтар эвэнд оруулж нухаарай. Нялцгай ч биш хатуу ч биш бэржгэрдүү атлаа биетэй зуурмаг болох болно. 

Шарах шүүгээг 135С хэмд халаагаад хавтанг мөнгөлөг цаас эсвэл хүнсний цаасаар бүрнэ. Ингээд гурилыг жигд нимгэн элдэж хавтан даар дэлгэж тавиад шарах шүүгээнд хийж 15-20 минут болгоно. Гаднаас нь харахад алтан шаргалдуу өнгөтэй болох болно. Хэт түлэхээс сэргийлээрэй. Хэрвээ танайх ил зуухтай бол цуйтангын гурил элдэж хайрдаг шиг халуун зуухан дээр жигнэж болгодог арга бас бий. 

Ингээд гурилаа шарах шүүгээнээс гарган 15 минут хөргөсний дараа хутгаар жигд хэмээр хэрчинэ. Дөрвөлжин хэрчиж болно эсвэл жигд дугуй хэлбэрээр хэрчиж ч болно. Энэ нь таны сонголт шүү. 

Энэ нь наполеон тортны маань үет давхаргууд тул ижил жигд хэмжээгээр зүсээрэй.  

Та бидний сайн мэдэх амттай, өтгөн орос молоког хэрэглээрэй

Ингээд давхар бүрд молоког жигд түрхэж нялна

Хамгийн дээд хэсэгт нь самарны үйрмэг цацаж өгвөл амттай болно 

Эсвэл заавал молоко гэлтгүй нарийн боовны крем ашиглаж болно шүү

Ингээд хамгийн дээр нь тортыг нягтаршуулах хүнд зүйл тавьж хөргөгчинд хийж 2-3 цаг амраана

Эх сурвалж: 1000jor.mn  

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дуу хөгжим Урлаг

Лиза, Анитта, Рема нар ДАШТ-ий албан ёсны сүлд дууг дууллаа

22/05/2026
Дуу хөгжим Урлаг

“Татар” хамтлаг: “Зарим хайр хамт үлддэггүй ч дурсамж нь дуу болон үүрд мөнхөрдөг”

22/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.