Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг05/03/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurhai313850572015-01-08-08-56[www.urlag.mn]4368930742015-03-05-09-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 5. Пүрэв гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 15. Бархасвадь гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба эл өдөр үхэр, луу, хонь, нохой  жилтнээ сөрөг муу нөлөөтөй  тул элдэв үйлд биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад  муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

* * *Өрнийн зурхай * * * 

Хонь (3/21-4/19)

Холимог өдөр. Сансрын энергийн өөрчлөлт, адал явдал, өөрийн зарчим байр сууриа хамгаалахтай холбоотой өдөр. Өдрийн эхний хагаст баталгаат баримт бичгийг цэгцэлж хэлбэржүүлэх, дарга удирдлага, төрийн байгууллага болон бусад байгууллагуудад аливаа нэг асуудлаар хандахад тохиромжтой байна. Шийдвэрлэгдээгүй асуудлыг болон хамт ажиллагч, ойр дотны хүмүүстэй харилцах харилцааны учир зүйг олоход зориулж цаг хугацаа, хүч, мөнгө зарах шаардлага гарч ирнэ.

Үхэр (4/20-5/20)

Ид шидийн өдөр. Сайтар бодож төлөвлөн үйл ажиллагаагаа явуулж чадсан хэн нэгнийг амжилт дагалдана. Хэн нэгэнтэй санал бодлоо солилцож өөрийн асуудлаа шийдвэрлэх хүсэл төрж магадгүй. Гэвч энэ нь урам хугаралтаар төгсөх болохыг одод анхааруулж байна. Дарга удирдлага, төр захиргааны байгууллагад хандах, ажлаа солих аль эсвэл чухал шийдвэр гаргахад таатай бус өдөр. Үл таних хүнтэй зөрчилд орох, гал түймэрт өртөх, муу санаатантай тааралдаж болох нигууртай. Орой тийш эцэг эх болон зочид танайд ирэх магадлал өндөр байна.

Хамтатгах (5/21-6/21)

 Бүтээлч өдөр. Шинэ ажил хэрэг, үйл ажиллагааг эхлэх, нэр хүнд албан тушаалаа дээшлүүлэх, аялж зугаалахад таатай өдөр. Бүх салбарт эхэлсэн ажил төрөлд чинь од гарагс амжилтыг амлаж байгаа тул шийдвэртэйгээр өөрийн төсөл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг зорих хэрэгтэй. Зарлага гаргахдаа хүлээцтэй, болгоомжтой ханд, таныг эд хөрөнгө мөнгөний алдагдал хүлээж байж болзошгүй

 Мэлхий  (6/22-7/22)   

 Ажил хэрэгт, уран бүтээлд бас хайр сэтгэлд амжилттай байхыг дээд тэнгэрээс амлах өдөр. Та хаана ч байсан бүхний итгэл найдвар нь байх ба тэд танд баярлан талархана гэдэгт итгэлтэй байж болно. Энэ өдөр нь бөөн бөөн амжилт ололтоос гадна алс хол газраас сайхан мэдээг авчирна. Хорон санаатны далд явуулга болон атаархагчдын ховдог шунал нь таныг айлган сүрдүүлэхгүй.

Арслан (7/23-8/22)   

Тааламжгүй өдөр. Өнөөдөр мөнгө санхүүгийн алдагдалд аваачих нөхцөл байдал гарцаагүй нүүрлэж байгааг сануулж байна. Өөрийн баримталдаг зарчим, үзэл бодлыг шууд орхих магадлал өндөр байна. Ажил төрөл, орон байр, сууцаа солих асуудлаар дээд удирдлага болон олон нийтийн байгууллагуудад хандахад тааламжгүй өдөр. Өнөөдөр хүлээн авах мэдээ мэдээлэл нь таныг найз нөхдийнхөө тусламж дэмжлэгийг авахад хүргэх бололтой.

Охин (8/23-9/22)    

Хоёрдмол, зөрчилдөөнтэй өдөр. Эхний хагас өдрийн байдал нь илэрхий таагүй зүйлсийг нөхцөлдүүлж стрэсстэй байдлыг тань үүсгэж, таны эрч хүч энергийг багасгана. Таны нийтэч чанар ба өөртөө итгэлтэй байдал эв найрамдал ба тэнцвэртэй байдлыг сэргээнэ. Энэ өдөр эрч хүчтэй байж төлөвлөсөн ажлаа сүүлчийн хагас гэхэд гүйцэлдүүлнэ. Хэн нэгэнтэй хэл ам хийхээс зайлсхий.

Жинлүүр (9/23-10/22)   

Түгшүүртэй өдөр. Өнөөдөр ямарваа нэгэн ажил хэргийн уулзалт, болзоо бүү товлоорой. Учир нь хамтрагчтайгаа харьцах энгийн зарчмын асуудлуудад ойлголцолд хүрэхэд бэршээлтэй байна. Үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүсд тааламжгүй өдөр. Санхүүгээ дээшлүүлэх, гаргасан алдаанаас зугтахад хэцүү байна. Бизнесменүүд төлөвлөгөөгөө эргэн харж эрсдэлээс урьтан харахыг зөвлөж байна. Эрүүл мэндээ бас орхиж болохгүйг анхааруулж байна.

Хилэнц (10/23-11/21)   

Бусдыг удирдах чадвар өндөр байгаа бөгөөд тэднийг ойлгож чадвал амжилтад хүрэх болно. Өөрийн нэр төрөө хамгаалж үлдэхийг хүсвэл бусдын дэргэд даруу бай. Таны эргэн тойронд хүрээлэгдэх шинэ танилуудын харьцаа таатай байна. Ажлын хувьд дурын саналыг эргэлзэлгүй хүлээж ав. Хувийн амьдралдаа томоохон шийдвэр гаргах сайхан санал ирнэ. Амжилт тодорхойгүй төвшинд танаас үл хамааран өснө.

Нум (11/22-12/21)    

Шинэ ажил эхлүүлэхэд тааламжтай өдөр. Өнөөдөр оройн цагийг сайхан өнгөрөөж цэнгэлдээрэй. Дотоод оюун санаатайгаа харилцаа тогтоож хэсэг хугацаанд өөрийн үүрэг хариуцлагын талаар март. Та маш шаргуу ажиллаж байгаа учраас өөртөө амрах цаг завыг гарга. Магадгүй сонирхол татсан санал ашиг авчирч мөн сэтгэл ханамжийг авчирна. Чухал шийдвэр гаргах гэж бүү яар, үүний оронд бүгдийг нэг бүрчлэн бодож тунгаа. Эрүүл мэнд хэвийн байна.

Матар (12/22-1/19)   

Хэн нэгэнд туслах, эмчлэх, элгэмсүү зөөлөн байдалтай холбоотой өдөр. Магадгүй хамтрагч тань эсвэл ойр дотнын хэн нэгэн тусламж эрэх байх. Таны аминчхан үзэл хэн нэгний тусламж хүссэн хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Үүнд анхаарал бүү хандуул зөн совингоо даг. Сүүлийн өдрүүд таагүй үйл явдал өөрийгөө таних боломж олгоно. Нойргүйдэл үүснэ. Тиймээс унтахын өмнө салхинд гарах эсвэл халуун ваннанд хэвтэх, зөгийн балтай сүү юм уу цай уухыг зөвлөж байна.

Хумх (1/20-2/18)   

Гэр бүл болон ажил хэргийн хүмүүсийн хоорондох асуудлыг шийдэхэд хамаг хүчээ барах, сэтгэл түгшээсэн өдөр байх болно. Өнөөдөр хуурч мэхлүүлэх, алдагдал хүлээж мэднэ. Сэтгэл зүйн таагүй байдал, мэдрэлийн ачаалал ихийг авна. Ингэснээр архаг хууч өвчин сэдрэнэ. Сэтгэлийн огцом өөрчлөлт гарах, тавгүйтэл үүснэ. Үл ойлголцохоос сэргийлж асуудлыг өөр нөхцөл байдлаар солих хэрэггэй
 

Загас (2/19-3/20)

Өөрийн нэр хүнд, байр сууриа дээшлүүлэхэд таатай өдөр. Таны хийж бүтээсэн ажлууд намтар түүхийг баяжуулж, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулна. Таны хувийн болон хувьсгалын ажил хэрэг тань менгө санхүүгийн асуудалтай холбоотой байх нь. Тодруулбал, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн худалдаа наймаатай холбоотой байх болно. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.