Эберийн папирусийн бичлэгт “ хэрэв нөхөр нь хүүхэд үйлдэхийг хүсч байгаа бол “харц тулсан байрлалаар” тэр эмэгтэйгээ хайрлах ёстой” гэж бичигдсэн байгаа. Викториягийн үед энэ байрлалд байгаа эмэгтэйчүүдийг хөдлөхийг хориглосон байдаг.
Х байр: Флориада мужид эмэгтэй хүн секс хийж байхдаа хөдөлж болохгүй эсэх нь ойлгомжгүй ч тэнд эр нь эмийн дээр гэсэн байрлал л хуулиар зөвшөөрөгддөг. Харин сексийг өөр ямар ч байдлаар хийх нь тэнд хууль бус ажээ.
IХ байр: АНУ-д ер нь сексийн тухай олон сонин хууль байдаг. Тухайлбал Аризона мужид гэртээ хоёроос илүү секс имитатор буюу хиймэл эрхтэн байлгаж болохгүй гэсэн хуультай.
VIII байр: Колорадо мужид унтаж байгаа эмэгтэй хүнийг хүнийг үнсэж болохгүй бол Коннектикут мужийн Хартфорд хотод эхнэрээ бүтэн сайн өдөр үнсэж болохгүй хуультай.
VII байр: АНУ-ын Огайо мужид эмэгтэй хүн лакан гутал өмсөхийг хориглоно. Учир нь лакан гутал дээр дотоож нь ойж харагддана гээд тийм гутал өмсөхийг хуулиар хорьжээ.
V I байр: Өөр хачин хууль ч бий. Ливанд эрчүүд эм хүйсийн амьтадтай бэлэгийн харилцаанд орохыг хуулиар зөвшөөрдөг. Харин эр хүйсийн амьтадтай секс үйлдсэн бол тийм хүнийг цаазаар авна.
V байр: Унгарын нийслэлд гэрэлтэйд секс үйлдэхийг хуулиар хориглодог. Хамтрагч нар тас харанхуйд л хайраа илэрхийлэх ёстой гэнэ. Өөрийн гэр орондоо ч гэрэл гэрээтэйгээр секс хийвэл торгуультай. Мөн сексийг лааны гэрэл буюу ил зуухны гэрэлд ч үйлдэхийг хориглоно.
IV байр: Номхон далайн АНУ-ын Гуамын аралд онгон хальс цоологч гэсэн тусгай мэргэжил байдаг. Тийм мэргэжилтэн дуудлагаар явж хөлсөөр ажлаа хийж, охидод тусладаг ажээ. Гуамын аралд онгон бүсгүйчүүдийг нөхөрт гарахыг хориглосон хуультай. Энэ нь дэлхийн хамгийн хачин мэргэжлүүдийн нэг ба ийм мэргэжилд тушаал өснө гэх зүйл байдаггүй.
III байр: Хэрэв та Хятадад очоод нүцгэн эмэгтэйг харах гэвэл хичнээн ч удаа харж болно. Харин хуулиар нь бол хувцастай эмэгтэйн нүцгэн хөлийг харж болохгүй ажээ. Хэрэв тэр эмэгтэйд та хөлийг нь хараад байгаа гэж санагдсан бол түүний гомдлын дагуу таныг бариад сексийн гаж донгийн төлөө гэж байгаад хэд хоногоор шоронд хорьж болох ажээ.
II байр: Шведэд хурдан зураг авах бүхээгт өөрийн бүтэн биений нүцгэн зургийг авахуулж болохгүй. Гэхдээ биеийн дээд ба доод хэсгийг ню стилээр авахуулж болно. Хэрэв биеийн бүтэн нүцгэн зураг хэрэгтэй бол хоёр тусд нь авахуулсан зургийг нааж болохыг тэр хуулинд хийж өгчээ.
I байр: Хамгийн сонирхолтой хуулиар Гонконгийн эмэгтэйчүүд нөхөр нь хуурсан бол түүнийг алж болно. Гэхдээ нүцгэн гараар. Харин нөхрийнхөө нууц амрагийг юугаар ч хамаагүй хөнөөж болох ажээ.