Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Морин хуурын чуулгын ардын хөгжимд зориулсан концертууд эгшиглэнэ

Морин хуурын чуулгын ардын хөгжимд зориулсан концертууд эгшиглэнэ

Урлаг Урлаг09/03/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10620461_10203523255833833_6841147847589195347_o1627228812015-03-16-14-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” зорилтот төслийн концертууд амжилттай туурвигдаж үзэгчдийн хүлээлттэй тоглолтуудын нэг болоод байгаа билээ. Уг тоглолтуудад Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, баянмонгол джаз найрал хөгжим өөр өөрийн хөгжмийн жанраар хөрвүүлэн найруулж тайзнаа эгшиглүүлэн байгаа нь нэг талаар хөгжмийн зохиолчдоо хүндэтгэн алдаршуулж буй үйл ажиллагаа болж байгаа юм.

  Төсөлд туурвигдаж буй уран бүтээлүүдийн нэг болох Морин хуурын чуулгын “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолтоо үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэл ажил эхлээд  байна.

   Концертонд ТХШ, АЖ Н.Жанцанноров, ТШ З.Хангал, ТС, УГЗ Ц.Нацагдорж, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нарын ардын хөгжимд зориулан бичсэн уран бүтээлүүд эгшиглэх ба  тоглолтыг морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан/СТА/-ны удирдлага дор тоглогдох бөгөөд ТХШ,АЖ Н.Жанцанноров тайлбарлан хөтөлж үзэгчдийн хүртээл болгоно.

Тоглолт 2015 оны 03-р сарын 19-ний 19:00 цагт Улсын филармонийн танхимд ганцхан удаа болно. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж өгөхөөс гадна 7011-8012, 7014-8012 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.
Та бүхнийг Монгол омогшил дор уяран саатахыг урьж байна.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.