Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цаг агаарын урьдчилсан мэдээ
Дуу хөгжим

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Урлаг Урлаг20/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tsag_agaariin5313681952015031403479868549422015-03-20-08-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөртөө ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.


2015 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар 3-8 хэм, Алтайн өвөр говиор  4-9 хэм дулаан, бусад нутгаар  3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор  өдөртөө 7-12 хэм, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар 0-5 хэм, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  1-6 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  2-4 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.


2015 оны гуравдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 21-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 21-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-ноос ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер ThunderZ-ийн “Tengri: Gegeen” дуу 24 цагийн дотор Youtube сувагт 500 мянга гаруй хандалт авчээ

15/01/2026
Дуу хөгжим Урлаг

Поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа тасралтгүй 40 жил дуулсны ойн тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

15/01/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг аялан тоглолтоороо нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой

14/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дубай шоколаднаас санаа авч бүтээгдсэн амттан Өмнөд Солонгосын зах зээлийг байлдан дагуулж байна

15/01/2026

Дэлхийн хамгийн хөөрхөн муурыг шалгаруулжээ

15/01/2026

Моцартын суут бүтээлүүдийг Австри улсын тэргүүн зэргийн удирдаач Монголын тайзнаа амилуулна

15/01/2026

М.Нарангэрэл: Бусад улсууд ч гэсэн үндэстнээрээ, улсаараа “Go Mongolia” шиг нэг л уриа үг хэрэгжүүлж авч явдаг

15/01/2026

“Орхон шарга”-аар түүх бүтээсэн Монголын анхны циркчин

15/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.