Өнөөдөр аргын тооллын 2015 оны гуравдугаар сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 08. Сугар гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй, хар бар өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энергийн талд хүчирхэг өдөр. Арилжаа худалдаанд идэвхжих таатай өдөр. Өдрийн эхний хагаст огцом уурлах, ажилд хэт шунах, шалтгаангүй гуних зэрэг таагүй үйл явдал тохиож болох юм. Өдрийн хоёрдугаар хагаст холбоо тогтоох баажил хэргийн уулзалтанд таатай бөөөд, баримт бичиг бүрэлүүлэх ба томоохон хөрөнгө оруулалт хийхэд таатай өдөр. Та өөрийн санхүүгийн байдлыг сайжруулж чадаж магадгүй. Худал хуурмагаас болж гэр бүлд үл ойлголцол үүсч магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Шинэ гэрээ байгуулах, ажил хэргийн хэлцэл, хэлэлцээр хийхэд таатай өдөр. Та өөдрөг үзэл, нийтэч зан, сэтгэл татам чанарынхаа ачаар хожим хэрэг болох олон, шинэ түнштэй болно. Санхүүгийн алдагдлаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Таны зүүд долоо хоногийн дараа биелнэ. Толь зүүдэлбэл шинэ амрагийн харилцаа үүсгэх буюу таныг гэрлэнэ гэж од эрхэс сануулжээ.
Хамтатгах (5/21-6/21)
Харц чулуудах, дур булаам бие бялдар, хоосон горьдлогыг дагуулсан өдөр. Шинэ уулзалт, танил, хуучин найз нөхдийн харилцаа нь хэрүүл маргаан, ядаргааны шалтгаан болох бөгөөд элдвийг бодогдуулж таныг илүү ихээр цухалдуулах болно. Хамаатан садны гэнэтийн айлчлал болох, ойр дотнын хүмүүсийн талаар таагүй мэдээ авах бололтой. Өнөөдөр дурлалын асуудлаар ямар нэгэн чухал шийдвэр гаргахгүй байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна.
Мэлхий (6/22-7/22)
Ямар нэг зүйл хийхээр төлөвлөх, нийгмийн харилцаанд оролцох, сэтгэл зүрхний дуудлагаа дагах, шинэ танилтай болоход сайн өдөр. Эдгээр нь удаан хугацаагаар үргэлжилж мэдэх таны ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, мөнгө санхүүгийн байдлаа сайжруулах үйлсийн эх суурь үндэс нь болж мэднэ. Албан томилолт болон аялал зугаалгаар явахад таатай өдөр. Таныг аз хийморь, адал явдал, уран бүтээлийн амжилт, хувийн болон ажил хэргийн ялалтууд хүлээж байна.
Арслан (7/23-8/22)
Хууралт, гүтгэлэг, мөрдөлтийг дагуулсан хамгийн азгүй өдөр. Хэрэв шинэ ажил төлөвлөж байгаа бол түүнийгээ орхи. Хүчин зүтгэл тань талаар өнгөрөхийг мэдрэх болно. Болж байгаа үйл явдалд орооцолдохгүй байхыг од гарагс зөвлөж байна. Таагүй байдлын дийлэнх нь аяндаа алга болох боломжтой. Зарлагадаа анхаар. Мөнгөний хуримтлал бий болго, удахгүй танд хэрэг болно.
Охин (8/23-9/22)
Уран бүтээл, урам зориг, бэлгийн эрч хүч ихсэх өдөр. Өөрийн туршлага, мэдлэг чадвартаа тулгуурлан ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад сайн. Төлөвлөгөө зохиох, нийгмийн харилцаанд оролцох, хүлээсэн үүргээ ухамсарлахад зориулсан өдөр. Шинэ танилтай болох нь удаан хугацааны нөхөрсөг харьцаа тогтоох, албан тушаалын шатаар өгсөх, мөнгө санхүүгээ өсгөн бэхжүүлэхийн үндэс болно. Өнөөдөр тулгарах бүх асуудал, ажлууд таныг шийдэмгий байхыг шаардана. Үнэндээ таны энэ байдлыг ойр дотныхон таашаахгүй байх ба тэдэнтэй харилцах харилцаанд зөрчил маргаан үүснэ.
Жинлүүр (9/23-10/22)
Ачаалалтай өдөр. Ихэнх хүмүүс сэтгэл хөдлөлөө бодлоготой байлгахгүй бол хүсээгүй зүйл уруу тэмүүлж сэтгэл гутралд орж болзошгүй. Өнөөдөр усан сан эсвэл устай ойр байснаар таны сэтгэл санааг тогтвортой байлгана. Таны романтик байдал ихэссэнээс хүнд байдалд орж болзошгүй. Хайр дурлалтайгаа учрагсад сэтгэл зүрх нь шархална. Тиймээс таагүй зүйлүүдээс хол бай.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр сансрын энергийн өөрчлөлт таньд мэдрэгдэх болно. Олон нийттэй аль болохоор харьцахаас зайлсхийх хэрэгтэйг одод таньд сануулж байна. Ямар ч нөхцөл байдалд орсон чухал шийдвэр бүү гаргаарай. Учир нь таны санхүүгийн байдал тогтворгүй байна.
Нум (11/22-12/21)
Хагацал, алдагдалтай өдөр байна. Магадгүй урдаас төлөвлөөгүй гарз хулгай, дээрэм болж магадгүй. Ноомой, хайнга нөхцөл байдалд орно. Учир нь хэт ачаалалтай байсан болохоор ядарч, сульдсан байна. Найз нөхөдтэйгээ уулзах мөн ойр дотны хэн нэгний бэлэг таны сэтгэл санааг өөдрөг болгож, бага зэрэг амарч тайвшрах боломж олдоно. Хэрвээ та өөрийнхөө төлөө бизнес эрхэлдэг бол тэрийгээ өргөжүүлэх таатай боломж нээгдэнэ. Ирэх сард ажлын ачаалалтай байх магадлал өндөр байгаа тул өнөөдрөөс бие, сэтгэл болон бусад зүйлийг бэлдэж эхлэх нь зохилтой
Матар (12/22-1/19)
Шийдэмгий болон авхаалж самбаатай зангаа зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр ашиглах өдөр. Асуудлыг шийдэх хэвийн бус арга замыг хайгаарай. Ямарваа нэгэн эхлэл хамгийн эрсдэлтэй байдаг хэдий ч амжилттай дуусах болно. Романтик адал явдал, аз жаргал дагуулсан уулзалт болох магадлалтай. Өөрт байгаа боломжоо бүү алдаарай.
Хумх (1/20-2/18)
Ойр дотны хүнтэйгээ маргалдах болно. Энэхүү маргааны гол эзэн нь та өөрөө байна. Таны сэтгэл хөдлөл, байнгын сэтгэл хангалуун бус байдал болон хувирамтгай байдлаас таны хайртай хүн залхсан бололтой. Эдгээр дутагдлаас салахыг хичээгээрэй. Өдөр гэр бүлийнхэнтэйгээ идэвхтэй амар. Биеийн тамираар эсвэл цэвэр агаарт гар. Долоо хоногийн эцсээр томоохон асуудал үүсэх тул сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай.
Загас (2/19-3/20)
Олон нийттэй харьцахад таагүй харин зөвхөн ганцаараа ажиллахыг эрхэмлэ. Сэтгэл санаагаар унахгүй байхыг зөвлөж байна. Магадгүй таны төлөвлөгөө тань нурснаар сэтгэл гутралд орж болзошгүй юм. Мөн түүнчлэн өөрийн хүч чадалдаа бардамнаж таагүй байдалд орж болох юм. Бие даасан бүтээлч хүмүүс захиалгын ажил авч болох юм.