Сургамж 1. Эхнэр ба хөрш
Эхнэр уснаас дөнгөж гарсны дараа нөхөр нь зөрөөд шүршүүрт оров. Хаалганы хонх дуугарлаа. Эхнэр алчуураар биеэ ороогоод хаалгаа онгойлгож өгөв. Хөрш Боб зогсож байлаа. Боб: “Би чамд 800 доллар өгье. Чи алчуураа аваад нэг харуулчих” гэжээ. Хэдэн секунд бодсоны эцэст эхнэр Бобын өмнө нүцгэн зогсож байлаа. Боб ч 800 доллараа өгөөд явав. Эхнэр алчуураа нөмрөөд буцаж ирлээ.
– Хэн байсан бэ? хэмээн нөхөр асуулаа.
– Боб гэж эхнэр хариулав.
– Аанхаа, тэр надад өгөх ёстой 800 долларын тухай ярихгүй байна уу?
Сургамж: Авсан зээл болгоныхоо тухай хөрөнгө оруулагчиддаа мэдээлж бай. Тэгэхгүй бол сүүлд эвгүй байдалд орно.
Сургамж 2. Ламтан ба гэлэнмаа
Ламтан нэгэн гэлэнмааг гэрт нь хүргэж өгөхөөр болов. Машинд суусан гэлэнмаа хөлөө ачихад нь хормой нь сөхөгджээ. Ламтан сандарч золтой л осол хийчихсэнгүй. Жолоогоо тэгшилсний дараа тэр гараа гэлэнмаагийн гуян дээр тавьжээ. Гэтэл гэлэнмаа:
– Ламтан минь, бурхны 129 дахь сургаалийг санаж байна уу? гэв.
Ламтан гараа татав. Гэвч тэссэнгүй дараа нь дахиад гараа тавьлаа. Дахиад
– Ламтан минь, бурхны 129 дахь сургаалийг санаж байна уу? гэлээ.
Ламтан уучлал гуйгаад цааш явсаар гэрийнх нь гадаа ирэв. Гэлэнмаа ч гүнзгий санаа алдсаар машинаас буужээ. Ламтан сүмдээ буцаж ирээд бурхны номоо дэлгэж 129 дүгээр сургаалийг уншив. Тэнд “Цааш нь үргэлжүүлбэл чи аз жаргалыг олно” гэсэн байлаа.
Сургамж: Хэрвээ чи ажлаа муу мэддэг бол олон боломж хамар доогуур чинь өнгөрөх болно.
Сургамж 3. Нягтлан, нарийн бичиг, захирал, Бирд
Цайны цагаар нягтлан, нарийн бичиг, захирал гурав хоолонд орохоор явж байгаад эртний дэнлүү олов. Гэтэл дэнлүүнээс Бирд үсэрч гарч ирээд тэднээс:
– Би та нарын нэг нэг хүслийг биелүүлье, хэлцгээ гэжээ.
– Би эхлээд хэлье! хэмээн нарийн бичиг бүсгүй орилоод Багамын арлууд дээр очиж завин дээр юунд ч санаа зоволгүйгээр амрахыг хүсчээ. Хүслийг нь ёсоор болгов.
– Одоо би! гэсээр нягтлан залуу Хавайн наран шарлагын газар массаж хийлгэн хэвтэхийг хүсэв. Мөн ёсоор болгов.
Гэтэл захирлаас хүслийг нь асуухад:
– Би тэр хоёрыг цайны цагийн дараа ажилдаа эргэж ирэхийг хүсч байна гэлээ.
Сургамж: Даргадаа үргэлж түрүүлж дуугарах боломж олгож бай.
Сургамж 4. Бүргэд ба туулай
Бүргэд модон дээр суугаад юу ч хийлгүй амарч байв. Гэтэл туулай түүнийг хараад хэлсэн нь:
– Би бас тань шиг юу ч хийхгүй сууж болох уу?
– Мэдээж, яагаад болохгүй гэж хэмээн бүргэд хариулав.
Туулай модны дор амарч суулаа. Гэнэт үнэг гарч ирээд туулайг бариад идчихэв.
Сургамж: юу ч хийхгүй зүгээр суухын тулд чи маш өндөр байр сууринд хүрэх хэрэгтэй
Сургамж 5. Цацагт хяруул ба бух
Цацагт хяруул бухтай ярилцаж байна.
– Би модны оройд гарахыг мөрөөддөг ч миний хүч хүрэхгүй юм даа.
Бух хэлсэн нь:
– Чи миний тэжээлээс идэж болно шүү дээ. Илүү тэжээллэг болохоор модны оройд гарах хүчтэй болно доо гэв.
Эхний өдөр бухын тэжээлээс хэсгийг идээд модны доод мөчирт хүрдэг болов. Дараа өдөр нь хоёр дахь мөчирт гэсээр тэр дөрөв дэхь өдрөө модны оройд гарч чаджээ.
Харин түүнийг олж харсан фермер тэр дор нь буудаж унагаад хүнсэндээ хэрэглэжээ.
Сургамж: Арга залиар чи өндөрт гарч чадах боловч тэндээ удаан тогтохгүй л болов уу.
Сургамж 6. Бяцхан шувуухай
Нэгэн бяцхан шувуухай өвөлжихөөр өмнийг чиглэн нисч байв. Гэтэл хүйтэн байсан тул тэр бээрч газарт унажээ. Хэвтэж байтал нь түүн дээр нэгэн үнээ ирээд баачихав. Үнээний баас халуун байсан тул шувуухайд тун таатай байлаа. Баас түүнд амьдрал хайрлалаа шүү дээ! Тэр тун аз жаргалтай болж жиргэж эхлэв. Гэтэл энэ чимээнээр муур хүрч ирээд түүнийг бааснаас сугалан гаргаад идчихжээ.
Сургамж:
Чам дээр баасан болгон дайсан биш
Бааснаас салгасан болгон нөхөр биш
Хэрвээ чамд хаа нэгтээ дулаахан, сайхан байвал амаа хамхиад сууж бай