Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг01/04/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurhai313850572015-01-08-08-56[www.urlag.mn]3031924412015-03-14-11-39[www.urlag.mn]2881361252015-04-01-07-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 01. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 12. Буд гараг. Бага морь одтой, 3 хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлагаХуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Шинэхэн хамтрагчтай болох өдөр. Энэ өдөр танд амьдралд чухал хэд хэдэн сургамж өгч болох юм. Ихэнх хонинууд газарт бууж амьдралын өгч байгаа зүйлсийг хүртэнэ. Магадгүй, өнөөдөр өглөөнөөс эхлэн бие тааруу болох боловч өдрийн 2-р хагаст таны биеийн байдал хэвэндээ орно. Бусдын танаас олж хараагүй зүйлсийг харах авъяас бүхий шинэ хүн таны амьдралд гарч ирнэ.
 


Үхэр (4/20-5/20)

Эрч хүчээр дүүрэн өдөр. Ийм өдөр ховор тохиолдох тул ажилдаа өөрийгөө бүрэн зориулахыг од гаригс зөвлөж байна. Та энгийн үеийнхээс 2 дахин ихийг бүтээж чадна. Шинэ албан тушаалтны хувьд ажил хэрэг эхлүүлэхэд таатай мөч. Таны хөдөлмөрч, дур булаам байдал сонирхогч эдгээдтэй ажил хэргийн холбоо тогтооход тусална. Хувийн амьдралаа төвхнүүлэх сайхан боломж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Ажил хэрэг мухардалд орж болзошгүй. Үүнээс гарах гарцгүй мэт санагдана. Та мэргэжлийнхээ хүрээнд өөрийн авъяасаа гаргаж чадах нь. Өнөөдөр та ажилдаа амжилт гаргаж чадна гэж бүрэн дүүрэн тооцоолж болно. Шинэ төслийг боловсруулах ажлыг хийсний хэрэггүй. Тэвчээртэй байж, жижиг зүйлд ч их анхаарал хандуул. Бичиг баримтад гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээ эхлэх, худалдаа хийхэд таагүй. Хүлээгээгүй зүйлтэйгээ тулгарч, бүх зүйл таагүй болж магадгүй. Эрх чөлөөнд тэмүүлэх нь гэр бүлийн харилцаанд ноцтой байдлыг үүсгэнэ. Эхэлсэн ажлаа эцэст нь амжилттай дуусгахыг хичээ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Шинэчлэгдэх хандлагатай, амьдралын эрч хүч дүүрэн байх өдөр. Урлагийн хүмүүс урам зориг, онгодоор дүүрэн байна. Таныг аз хүлээж байгаа учир өөрийн зорилго санаануудын дийлэнхийг хэрэгжүүлж чадна. Хийж заншсан байнгын ажил тань таныг цухалдуулах болно. Энэ байдлаас шалтгаалан олонх албан хаагчдын амьдралд саад гарна.
 


Арслан (7/23-8/22)   

Аюултай өдөр. Мэдрэлийн цочмог тэсрэлт ба депресс үүсч болно. Магадгүй таны урьдын үйл ажиллагааны төрөлд сонирхол бууралт үүсч бүх зүйлд сэтгэл уналтын байдалд орно. Өөрийн төлөвлөгөөнд шинэ хүмүүсийг татахыг хичээ.

 


Охин (8/23-9/22)    

Гэрээ, хэлэлцээр байгуулах, баримт бичиг эмхэлж цэгцлэн бүрдүүлэх болон мөнгө санхүүгийн чиглэлийн ажил төрлийг эрхлэхэд таатай өдөр. Гэр бүлийн харилцаанд хүндрэл, бэрхшээл гарах бололтой. Өөрийн зүгээс үзүүлэх анхаарал халамжийг бусад хүмүүсийн нуруунд үүрүүлэх гэхийн шаардлагагүй. Зөн билгийн авьяас чадвар тань хямралын нөхцөл байдлаас гарах гарцыг олоход туслана.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр та өөрийн хүчээр бүгдийг шийдвэрлэж чадах юм байна. Таны өмнө чөлөөтэйгээр уран бүтээл туурвиж, өөрийгөө илэрхийлэх өргөн том боломж гарч ирнэ. Эрүүл ухаанаар сэтгэж бүх талаас нь нарийн бодож төлөвлөснөөр бүх бэрхшээл саадыг даван туулж чадна. Худалдаа наймаа хийж, гэрээ хэлэлцээр байгуулах, гэр бүл бололцоход маш сайн өдөр. Мөн романтик уулзалт болзоонд очих, хайр сэтгэлийн асуудлаар хөөцөлдөхөд бүтэмжтэй.


Хилэнц (10/23-11/21)   

Өдрийн эхэн хагаст бусадтай шинэ харилцаа үүсгэхэд тааламжтай. Таны ажил хэрэгч байдал тань хамтран ажиллагсадын гайхшралыг төрүүлнэ. Учир нь тэд таныг энэ өндөрлөгт хүрч чадна гэдэгт эргэлзэж байсантай холбоотой. Өнөөдөр таны хувьд гэнэтийн адал явдлаар дүүрэн байх нь. Та өөрийн хүсэл сонирхолдоо бусдын тусламжийг авч чадах бололтой. Энэ өдөр хол газар явах хэрэггүйг одод сануулж байна.


Нум (11/22-12/21)    

Бүхий л саад бэрхшээл, тотгорыг даван туулж амжилт өөд өгсөх замдаа аль болохоор тайван амгалан байдлаа хадгалж сэтгэлийн хөдөлгөөндөө автахгүйг хичээгээрэй. Таныг тааламжтай өдөр хүлээж байна. Ашиг орлого, шагнал орж ирэн ажил хэргийн аливаа асуудал нааштайгаар шийдэгдэх хандлагатай. Аялал, жуулчлал, албан томилолтоор явахад тааламжтай. Архи дарс болон хүнд хоол хэрэглэхээс зайлсхийж, эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай.


Матар (12/22-1/19)   

Эрэл хайгуулын өдөр. Бүтэшгүй үйлдэл, хоосон итгэл, замбараагүй нөхрийн харилцаанаас болоод таагүй өдөр болно. Дурын шийдвэр тань санаандгүй таагүй нөхцөлд оруулж болзошгүй гэдгийг анхаараарай. Хувийн амьдрал тань сонирхолтой зүйлээр дүүрэн байх болно. Гэр бүлийнхэн тань цагийг хамт өнгөрүүлэхийг хүснэ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаж амрах хэрэгтэй.

 


Хумх (1/20-2/18)   

Амьдралыг тань тодорхой хэмжээгээр өөрчлөх өдөр. Өөрчлөлтөд бэлд. Анхаарал сэрэмжтэй байж бусдын зөвлөгөөг бүү дага. Учир нь санаа муут урьдын адил танд муу зүйл хийхийг оролдоно. Таны сэргэлэн байдал хэн нэгний дэмжлэгтэйгээр нуугдмал урхинаас гарч чадна. Олон нийтийн ажиллагаанд анхааралтай хандаарай. Таны ажил хэрэгт сайнаар нөлөөлөх мэдээ ирэх ба сайхан үйл явдал тохиох бололтой. Дотор эрхтэнээ мэргэжлийн эмчид үзүүлэх нь алсдаа хүндрэл гарахаас сэргийлж чадна.


Загас (2/19-3/20)

Худалдааны ажиллагаа, худалдан авах, үйлдвэрлэл эрхлэхэд таатай өдөр. Хайр сэтгэл, романтик уулзалтад таатай өдөр. Шинэ хайр сэтгэлийн асуудал эсвэл хуучин хайрттайгаа уулзана. Хэрвээ хэн нэгэн таны үзэл санаатай эвлэрэхгүй бол та чиг хандлагаа хамгаалалтын шинжтэй болго.

 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.