Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ш.Наранчимэг: Би Хөхөөдөө хайртай
Үндэсний хөгжим

Ш.Наранчимэг: Би Хөхөөдөө хайртай

Урлаг Урлаг03/04/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jpg1016646282015040307582437704152015-04-03-16-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын авьяслаг гоцлоочдын нэг, сонгодог урлаг таалан сонсогчдын хэдийнэ танил  болсон дуучин бол СТА Ш.Наранчимэг юм. Түүнтэй  энэ сарын 4-нөөс ДБЭТ-т шинэчлэн тавигдаж байгаа  “Хөхөө намжил” дуурийн гол дүрд тоглохоор сургуулилтаа хийж байх үеэр нь ярилцлаа. Тэрээр “Трубадурь”, “Аида” “Үүлэн заяа”, “Учиртай гурван толгой”, Чингэс хаан” зэрэг олон дуурьт тогложээ.  

-Та одоо “Хөхөө намжил”-ын хайртай хүүхэн Уянгын дүрд тоглож байна.Энэ талаар яриагаа эхэлье?

-“Хөхөө намжил” дуурь өнгөрсөн 2014 оны 11 дүгээр сард шинээр тавигдсан.Энэ дуурь олон жилийн өмнө тоглогдож байсан л даа. Харин энэ удаад сэргээн тавигдаж байгаа юм. Өмнө нь манайд “Чоно ба долоон ишиг”, “Хөхөө намжил” гээд хүүхдийн олон  дуурь тоглогддог байсан боловч сүүлийн үед байхгүй болсон. Тиймээс энэ удаад “Хөхөө намжил”  дуурийг зориуд театрын урын санд оруулж байгаа юм билээ. Нөгөө талаар хүүхдийн амралтанд зориулж энэ дуурийг үзүүлж дуурь гэж юу юм, ямар урлаг байдаг юм гэдгийг мэдрүүлэх зорилгоор тоглогдож байгаа юм. Бадагчилсан дуун хэлбэрээр бичигдсэн гоё найруулгатай шинээр хийгдсэнээрээ хүүхдүүдэд илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Угаасаа ч дуурийн үзэгчдийг бэлтгэх гэсэн бодлогыг манай театр эртнээсээ барьж ирсэн  юм билээ. Харин миний энэ удаагийн дүр “Хөхөө намжил”-ын хайртай бүсгүй учраас би Хөхөөдөө хайртай.

-Та дуулаачийн чадал, цар хүрээг харуулсан томоохон хэмжээний арид олонтаа дуулж байсан?

-Тийм ээ. Тухайлбал “Трубадур” дуурийн Леонора ван авхайн дүр гээд олон дуурь бий. Мэргэжилдээ дуртай болохоор ямар ч хүнд ари романсыг чадлынхаа хэрээр дуулахыг зорьдог.

-Цаашид таны мөрөөдөж явдаг ямар дүр дуурь ари байдаг вэ?

-Маш олон байна даа. ДБЭТ-т тавигдаж байгаа  сафрони хоолойнд тохирсон бүхий л дуурьт дуулахыг хүсдэг. Энэ утгаараа “Хөхөө намжил”дуурь  мөн л миний хүссэн хоолойд минь тохирсон учраас сайн дуулахыг хичээсэн. Сайхан ч боллоо. Дуурь маань  маргааш буюу энэ сарын 4-нөөс эхлэн тоглогдоно.Цаашдаа олон дуурьт тоглож үзэгчдэдээ бэлэг барих юмсан гэж боддог.

– Нэг дүрээс нөгөө  дүр рүү яаж шилжин дуулдаг вэ?

-Энэ үед хамгийн гол нь яг тухайн  үед ямар байсан тэр бүгдийг судалж байж л тэр үеийг харуулна.Мэдээж нэгдүгээрт сайхан дуулж өөрөөр хэлбэл бүх хүч чадлаа шавхана гэсэн үг.   

-Багаасаа дуучин болно гэж  мөрөөдөж байв уу?

-Би 4,5 дугаар ангиасаа дуулж эхэлсэн.Гэсэн ч дуучин болно гэж бодож байгаагүй.Дуурийн дуучин битгий хэл төгөлдөр хуур хөгжмийн даруул дээр дарж үзээгүй Хөгжим бүжгийн коллежид ирж байлаа шүү дээ. Зурагтаар төгөлдөр хуурын дэргэд зогсоод дуулж байгаа ах эгч нарыг хараад эгч бид хоёр тэднийг дууриан тоглодог байлаа.

-Дуурийн орон Италид сурах дуурийн дуучдын мөрөөдөл байдаг?

-Би 2006 онд Италийн Ромо хотод очиж суралцаад мэргэжлээ дээшлүүлээд  ирсэн. Мэдээж дуучин болгон явах юмсан, үзэх юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг. Тийм учраас үзэх ёстой юм аа үзээд, сурах ёстой юмаа сураад ирсэн.

-Таныг дуурийн урлагт хөтөлсөн багш тань хэн бэ?

-МУГЖ  Б.Бүтэд багшийн удирдлаган дор СУИС-ийг төгссөн. Ирэх 5 дугаар сарын 29-нд  багшийн маань дуурийн урлагт зүтгэсэн 55 жилтэй, 70 насных нь ой давхцаж байгаа юм. Энэ үйл ажиллагаанд зориулсан  сонгодог тоглолт ДБЭТ-ын тайзнаа эгшиглэнэ. Саяхан Улан-Үдэд очиж Трубадур дуурьт дуулж ирээд мөн л дуурийн театртаа энэ дууриа дуулсан. 

Д.Нэргүй

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.