Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 04. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 15. Санчир гараг. Тугчин одтой, 9 улаан мэнгэтэй цагаан Нохой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Анхааралтай байх өдөр. Энэ өдөр нь хуурталт, зэрэглээ мэт буруу харах, өдөөн хатгалт зэрэгтэй холбоотой. Өнөөдөр хэт их итгэмтгий байх нь таныг хараат байдалд оруулна. Энэ нь албан ажилд асуудал үүсэхэд нөлөөлж гэр бүлийн байдалд нөлөөлнө. Ноцтой шапгуур ирэх магадлал өндөр байна. Залуу хүмүүс насанд хүрсэн эсэхэд шалгалт өгнө. Дурын үйл ажиллагаа нь хүчний төвлөрөлийг ихээхэн шаардана.
Үхэр (4/20-5/20)
Хамтын ажил хөдөлмөрт таагүй үе. Өнөөдөр ганцаараа ажиллахаар төлөвлө бүх юм амжилттай болно. Сайхан сэтгэл гаргаж, хэн нэгнийг уучлах нь сайн. Амьдрал танд юу авчирна, түүнд талархаж сур. Таны хань өөрийн тань итгэлтэй, авьяаслаг болохыг мэдэрч, таниар бахархах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Ачаалалтай өдөр. Өнөөдөр эхэлсэн ажил, төсөл тийм ч бүтэмжтэй бус. Их хүчин чармайлт гаргасан ч үр дүн нь хүлээж байсанд хүрэхгүй бололтой. Таны итгэл найдвар тасарч сэтгэлээр унаж ч магадгүй. Гэхдээ ийм байдал удаан үргэлжпэхгүй тул санаа бүү зов. Гэр бүлийн сайхан уур амьсгалыг таагүй мэдээ жаахан хөргөх байх. Үүнээс яаж гарах аргаа урьдаас төлөвлө.
Мэлхий (6/22-7/22)
Ихээхэн цухалдаж тавгүйтэх өдөр. Сэтгэл нь тогтворгүй, аливаад хэт мэдрэмтгий хүмүүс онцгой анхаарал болгоомжтой бай. Бусдаас ялгарч, сайрхаж байдаг хүмүүс өөрийгөө тодорхой хэм хэмжээнд барьж, хянаж байхыг зөвлөж байна. Хэрвээ өнөөдөр танд богино хугацааны аялал хийх санал ирвэл түүнээс татгалзаарай.
Арслан (7/23-8/22)
Хувийн амьдралдаа гарсан асуудлыг шийдэхэд таатай өдөр. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахын тулд бүх юмыг “тийм” ба “үгүй" гэж дүгнэж цэгнэх хэрэгтэй. Ямарч саад тотгор үүссэн ч гэртээ нэгдмэл нийлмэл цогц байдал үүсгэнэ. Амжилт ялалтын замд тайван байдлаа харгалзахыг хичээ. Шинэ танилтай болох нь таатай биш.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр ямар ч тохиолдолд аливаа амин чухал шийдвэрийг гаргахгүй байхыг сануулж байна. Таны зүгээс хийх дурын нэг үйл хөдлөл тэр битгий хэл сайн зүйл ч таны эсрэг үйлчлэх хорт сум болон хувирна. Хувийн амьдралд хүндрэлүүд үүсэн гарах бүрэн магадлалтай, тэр дундаа гомдол тэмцэл болон хардалт сэжиглэлтээс болж ажлын хамтрагчтай харилцах харьцаагаа муутгах эрсдэл өндөр байна.
Жинлүүр (9/23-10/22)
Аливаа гэрээ хэлэлцээр байгуулах, уулзалт хийхэд сайн өдер. Найз нөхдийн зочлолт болон гэнэтийн сайхан үйл явдал, мэдээ нь өдрийг хөгжилтэй сайхнаар өнгөрүүлөх боломжийг олгоно. Аль эрт худалдан аваад мартсан зүйлээрээ гайхуулах боломж ирнэ. Ихэнх хүмүүс нэрд гарахыг хичээж, дээд зиндааныханы зугаа цэнгэлээр цэнгэж, үдэшлэгээр хэснэ. Гэхдээ амьдралын гол чиг шугам дүрмээс гажих хэрэггүй. Эцэг эхийн талаар дурсаж тэднийг бүү мартаарай. Үдээс хойш хэн нэгэнтэй маргаж болзошгүй тул болгоомжтой байгаарай.
Хилэнц (10/23-11/21)
Тааламжтай өдөр. Өдрийн эхэн хагаст чухал асуудлаа шийдэхэд таатай. Мөн худалдаа наймаа хийхэд тааламжтай. Гэхдээ хэт үрэлгэн байх нь сөрөг үр дагавар дагуулж мэднэ. Сонор сэрэмжтэй байхгүй бол хэн нэгэнд мэхлүүлэх магадлалтай. Өдрийн хоёр дахь хагаст таны сэтгэл санааг гонсойлгох таагүй мэдээг хэн нэгэн таньд дуулгаж магадгүй.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр хувийн амьдралд тань хүндхэн асуудал, азгүйтэл хүлээж байна. Хайр сэтгэл, янаг амрагийн явдалд ихээхэн ач холбогдол өгөх хэрэггүй. Өөрийн дур сонирхолтой зүйлсээр хөөцөлдөн ажил хэргээс аль болох холхон байхыг хичээгээрэй. Сонирхсон ажилдаа бүтээлчээр хандах нь нэг хэсэг хугацаанд айдас түгшүүрээс таныг холдуулж чадна. Үдээс хойш толгой өвдөн бие тавгүйрхэх магадлал өндөр учир эрүүл мэнддээ анхаарал тавиарай.
Матар (12/22-1/19)
Томоохон худалдан авалт, үл хөдлөх хөрөнгө, сүй тавих, санхүүгийн тооцоонд таатай өдөр. Өдрийн эхний хагаст зарим нэг гундуу мөн өөртөө итгэлгүй жижиг таагүй байдлын хандлага болно. Амьдралын эрч хүч хамгийн өндөр цэг дээр байна. Дур булаам байдал, зөн совин, дуусгаагүй ажил, таагүй мэдээ эсвэл хувийн амьдралд асуудал гарах гэх мэт олон асуудлаас болоод өнөөдөр таныг амраахгүй. Энэ бүхний дараа нэг амьсгаа авах болно. Үүний дараа та ирээдүйнхээ ойрын төлөвлөгөөг гаргаарай. Амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөхийг зөвлөж байна.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр бага зэргийн таагүй зүйл тохиох учир зайлшгүй эртхэн төлөвлөгөөгөө гаргаж эмх цэгцэнд нь оруулаарай. Эрч хүч тань доош унасан тул ажлын ур чадвар болон зөв шийдвэр гаргахад тань нөлөөлөх болно. Дотно харилцаа тань тоггворгүй байна. Өдрийн хоёрдугаар хагаст гэр бүлтэйгээ дотно яриа өрнүүлж, тайван уур амьсгалыг бүрдүүлээрэй.
Загас (2/19-3/20)
Биеийн хүчний ачаалал, удаанаар зугаалах, зочлохоор явахад сайн өдөр. Худалдан авахтай холбоотой санхүүгийн аз ирж магадгүй. Гэвч юу авахаа сайн бодож, ач холбогдолгүй зүйлд мөнгөө үрэхгүй байхыг хичээгээрэй.